Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны цахилгаан хангамжийн ажил /Улаанбаатар/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2017.10.25

Тендер шалгаруулалтын нэр:Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны цахилгаан хангамжийн ажил /Улаанбаатар/

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХА-2017/05-43

Эрчим хүчний яамньэрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны цахилгаан хангамжийн ажил /Улаанбаатар/, ЭХА-2017/05-43”-ыг гүйцэтгэхтухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 150,000 төгрөгөөр худалдан авч болно.

Төрийн сан банкин дахь Эрчим хүчний яамны 100900030003 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй дүнгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ: Тухайн багцын төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил “2015, 2016”

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

-       Эрчим хүчний сайдын“03.2.2: 0.4-15кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ”

-       03.9.3: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг, төсөл боловсруулах 0.4-35 кВ эсхүл 1.2.5 Дотор гэрэлтүүлэг цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл)тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт 2,010,000 төгрөгний дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн, 10цаг 50 минутаднээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIY байр. 3 давхар. 306 тоот өрөө.

 www.energy.gov.mn