Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан дамжуулах сүлжээ, дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн барилга угсралтын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2017-11-10

Тендер шалгаруулалтын нэр:Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан  дамжуулах сүлжээ, дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн барилга угсралтын ажил.

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХА-2017/08

Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан  дамжуулах сүлжээ, дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийн иж бүрдэлийг нь  200,000.0 /хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.Тендерийн баримт бичгийн үнийг Монгол Улсын Эрчим хүчний Яамны Төрийн сан банкин дахь 100900030003тоот харилцах дансанд шилжүүлнэ.

Уг тендер шалгаруулалт нь дараах 2 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1. 110/10 кВ-ын Баруун дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажил.                

             ЭХА-2017/08-01

Багц-2. 110/10 кВ-ын Улаанхуаран дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажил.

              ЭХА-2017/08-02

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэгэн жилийн борлуулалтын хэмжээ нь тухай багцын төсөвт өртгийн үнийн саналын 100 хувиас багагаүй байна. 

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн тендерийн багцад оролцогч нь төсөвт өртгийн үнийн саналын 30 хувиас доошгүй үнийн дүнтэй түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн дүнг санал болгоно.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015, 2016 он.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3 жилийн аль нэг жилд тендерийн 1 дүгээр багцад оролцогч нь 4,3 тэрбум төгрөг, 2 дугаар багцад оролцогч нь 2,6 тэрбум төгрөгийн өртөгтэй ижил төстэй барилга угсралтын ажлыг  нэгээс доошгүй удаа хийсэн байх шаардлагатай.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эрчим хүчний яамны 03.2.4 кодтой 110 кВ болон түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц, түүний туршилт, тохируулга болон барилга байгууламжийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт 1 дүгээр багцад оролцогч нь 43,355,626.0 төгрөг, 2 дугаар багцад оролцогч нь 26,644,373.0 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017-11-27 өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017-11-27 өдрийн 11.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Эрчим хүчний яам, Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө,

Хан-Уул дүүргийн 3-р хороо, Засгийн газрын XIV байр, 3 дугаар давхар,

300б тоот өрөө/Г.Тулга/. Утас 62263066