Завхан, Говь-Алтай аймгуудын эрчим хүчний үйлдвэр, Говь-Алтай аймгийн эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцид дизелийн түлш нийлүүлэх

Огноо:  2017.12.07

Тендер шалгаруулалтын нэр:Завхан, Говь-Алтай аймгуудын эрчим хүчний үйлдвэр, Говь-Алтай аймгийн эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцид дизелийн түлш нийлүүлэх.

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХҮДТ-2018/01

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

 

Багц № 1:

“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн “Есөнбулаг” ДиЦС-д дизелийн түлш  нийлүүлэх, Дугаар: ЭХҮДТ 2018/01-1

Багц № 2:

“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн Завхан дахь салбарын ДиЦС-д дизелийн түлш нийлүүлэх, Дугаар: ЭХҮДТ 2018/01-2

Багц №3:

Говь-Алтай аймгийн төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцид дизелийн түлш нийлүүлэх, дугаар: ЭХҮДТ 2018/01-3

 

Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос дизелийн түлшнийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээрнь150,000төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баримтбичгийн үнийг Эрчим хүчний яамны Төрийн сан банкин дахь 100900030003 тоот дансанд шилжүүлнэ.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Ø  Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жилийн/2014, 2015, 2016 онууд борлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Ø  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь тухайнбагцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Ø  Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016 онууд/

Ø  Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 3 жилд /2014, 2015, 2016 онууд/ ижил төстэй ажлын өртөгаль нэг жилд нь тухайн багцын тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Ø  Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт /багц/ 21,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнээс: БАГЦ-1-д 12,500,000 төгрөг, БАГЦ-2-д 7,500,000 төгрөг, БАГЦ-3-д 1,500,000 төгрөг.

Тендерийн багцыг хэсэгчлэн худалдахгүй.

Тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны 10:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө. Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIY байр. 3 давхар. 306 тоот өрөө.

 www.energy.gov.mn