Сумын төвийн 10 кВ-ын цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэл, өргөтгөл, 10/0.4 кВ-ын дэд станцын өргөтгөл /Ховд, Булган сум/ төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо : 2018 оны 03 дугаар сарын  08-ны өдөр

 Тендер шалгаруулалтын нэр: Сумын төвийн 10 кВ-ын цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэл, өргөтгөл, 10/0.4 кВ-ын дэд станцын өргөтгөл /Ховд, Булган сум/ төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭХА-2018/01

Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын төвийн 10 кВ-ын цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэл, өргөтгөл, 10/0.4 кВ-ын дэд станцын өргөтгөл /Ховд, Булган сум/ төсөл, арга хэмжээний ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

 Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200, 000  /Хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн баримт бичгийн үнийг Эрчим хүчний яамны Төрийн сан дахь 100900030003 тоот харилцах дансанд шилжүүлнэ.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:  Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил: 2015, 2016, 2017 он.

Сүүлийн гурван жилийн аль нэг жилд нь хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн нийт ажил тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй ижил төстэй ажил гүйцэтгэж дууссан байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эрчим хүчний яамнаас олгогдож буй 03.2.1: 0.4-10 кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ”  тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт:   19,908,500.00  /Арван есөн сая есөн зуун найман мянга таван зуу/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00  цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11:30 цагт нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй:

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Эрчим хүчний яам, 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, 303 тоот Утас: 62263064