Сумдын 0,4, 0,22 кВ-ын модон тулгууртай цахилгаан дамжуулах агаарын шугамыг төмөр бетон тулгууртай СИП шугамаар солих, дэд станцын өргөтгөл

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2018.03.30
Тендер шалгаруулалтын нэр: “Сумдын 0,4, 0,22 кВ-ын модон тулгууртай цахилгаан дамжуулах агаарын шугамыг төмөр бетон тулгууртай СИП шугамаар солих, дэд станцын өргөтгөл” төсөл арга хэмжээ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХА/201812007
Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Сумдын 0,4, 0,22 кВ-ын модон тулгууртай цахилгаан дамжуулах агаарын шугамыг төмөр бетон тулгууртай СИП шугамаар солих, дэд станцын өргөтгөл” ажлыг гүйцэтгэх цахим тендер ирүүлэхийг урьж байна. Уг тендер шалгаруулалт нь дараах 6 багцаас бүрдэнэ.
Үүнд:
/Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих багцууд/

  • 1 /Багц-1/ Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баянговь сумд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Хүдэр, Шаамар сумд, Төв аймгийн Баян-Өнжүүл, Лүн сумд
  • 2 /Багц-2/ Говь-Алтай аймгийн Дарви, Баян-Уул, Жаргалан, Бигэр, Хөхморьт сумд, Завхан аймгийн Сүхбаатар, Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл сумд
  • 3 /Багц-3/ Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Халх гол, Баян-Уул, Чулуунхороот сумд, Сүхбаатар аймгийн Онгон, Мөнххаан, Түмэнцогт сумд
  • 4 /Багц-4/ Хэнтий аймгийн Биндэр, Батноров, Бэрх, Баян-Овоо, Баянхутаг, Норовлин, Дадал, Галшар, Баян-Адрага сумд
  • 5 /Багц-5/ Увс аймгийн Хяргас, Малчин, Ховд сумд, Ховд аймгийн Ховд, Буянт, Манхан, Мөст сумд
  • 6 /Багц-6/ Хөвсгөл аймгийн Арбулаг, Ханх, Бүрэнтогтох, Жаргалант, Шинэ-Идэр, Эрдэнэбулган, Тариалан, Мөрөн сумд


Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу. Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Ø Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2015, 2016, 2017/ онууд борлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

Ø Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцын төсөвт өртгийн
50 хувиас багагүй байна.

Ø Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 онууд/

Ø Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: Эрчим хүчний сайдын 03.2.1: 0.4-10 кВ, 03.2.2: 0.4-15 кВ-ын Цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ. Зураг төсөл боловсруулах гүйцэтгэгч: Эрчим хүчний сайдын 03.9.3: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг, төсөл боловсруулах 0.4-35 кВ тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт дараах дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Үүнд: 1. Түлхүүр гардуулах гэрээний жишиг баримт бичгээр хэрэгжүүлэх багцууд:
Багц-1:11,600,000 төгрөг                         Багц-4: 13,050,000 төгрөг
Багц-2:10,076,000 төгрөг                         Багц-5:16,090,000 төгрөг
Багц-3:10,048,000 төгрөг                          Багц-6:14,321,400 төгрөг


/Багц 1-6/ Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны 11:30 цагт нээнэ.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.
Чингисийн өргөн чөлөө. Эрчим хүчний яам.
Засгийн газрын XIY байр. 2 давхар. 213 тоот өрөө. Утас:62263056
www.energy.gov.mn