Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэл, их засвар, өргөтгөл /Улаанбаатар”-ийн/ Багц-4 буюу Мамба дацан орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2018.04.18

Тендер шалгаруулалтын нэр:Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгээр “Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэл, их засвар, өргөтгөл /Улаанбаатар”-ийн/   Багц-4 буюу Мамба дацан орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох

 Тендер шалгаруулалтын дугаар: ЭХЯ/201812001

Эрчим хүчний яамньэрх бүхий тендерт оролцогчдоос ““Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэл, их засвар, өргөтгөл /Улаанбаатар/”-ийн  Багц-4 буюу Мамба дацан орчмын халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбохбарилга угсралтын ажлууд”-ыг гүйцэтгэхтухай цахимтендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017/-н аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй дүнгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийнхэмжээ:Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 100  хувиас багагүй байна.

          Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017”

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:тийм

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:03.5.2“250-350°С, 16-40 кгх/см2 даралттай дулааны шугамхоолой, ЦТП-ны угсралт,засварүйлчилгээ”/Эрчим хүчнийяам/

Зураг, төсөл боловсруулах байгууллага нь:03.9.9 0.7-40.0 кгх/см2даралттай шугам, хоолой, ЦТП-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах /Эрчим хүчний яам/

Тендерийн хамт дараах дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.Үүнд:

3 704 000 /гурван сая долоон зуун дөрвөн мянган төгрөг           /

Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIY байр. 3 давхар. 306 тоот өрөө.

 www.energy.gov.mn