Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөл /Улаанбаатар/ төсөл”-ийн Багц-3 буюу Дулааны 8А магистралийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөл /Улаанбаатар/ төсөл”-ийн Багц-3буюу Дулааны 8А магистралийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭХЯ/201812001

Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөл /Улаанбаатар/ төсөл”-ийн Багц-3буюу Дулааны 8А магистралийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыггүйцэтгэх тухай цахимтендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнгийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 он.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эрчим хүчний яамнаас олгогдож буй “03.5.2: 250-350°С температуртай, 16.0-40.0 кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар”

Тендерийн хамт 9527000/есөн сая таван зуун хорин долоон мянган  төгрөг/-ийн  дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минутаасөмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутаднээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIY байр. 3 давхар. 306 тоот өрөө.

 www.energy.gov.mn