Булган аймгийн төвийн 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

 Огноо:

 

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-NCB-A-13-1:  

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2018 оны 11 дүгээр сарын  01-ний өдрийн 14:00 цагт

 

1.              Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 2-р сарын 1-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.

2.              Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл – 2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-NCB-A-13-1 дугаартай Булган аймгийн төвийн 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийх худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.              Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос Булган аймгийн төвийн 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4.              Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

5.              Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Төслийн удирдлагын газраас нэмэлт мэдээлэл авах, ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.

6.              Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 2,312,958,500,0 (хоёр тэрбум гурван зуун арван хоёр сая есөн зуун тавин найман мянга таван зуу) төгрөгөөс багагүй байна. Сүүлийн 5 жилийн аль нэг жилд 4,6 тэрбум (дөрвөн тэрбум зургаан зуун сая) төгрөгийн борлуулалтын орлоготой байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 780,000,000,0 (долоон зуун наян  сая) төгрөгөөс багагүй байна.

·         Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жил буюу “2013, 2014, 2015, 2016, 2017” онуудын аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр нь 4.6 тэрбум (дөрвөн тэрбум зургаан зуун сая) төгрөгөөс багагүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай байх ёстой.

·         Тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний сайдын 03.2.3: 0,4-35 кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

7.              Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний яам

Дансны дугаар: 100900030003

Банкны нэр: Төрийн сан банк.

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

8.              Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

9.              Тендерийн хамт Тендерийн баталгаа нь 92,500,000 (ерэн хоёр сая таван зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14:30 доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө

           Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим 

10.           Төслийн удирдлагын газрын хаяг:

Монгол Улс,  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д. Туул

Утас:+976-77008544;     И-мэйл: procurement@esp2.mn