Борлуулалт, санхүүгийн арилжааны автоматжуулсан систем суурилуулж, ухаалаг тоолуурын системтэй холбох /12 салбарт/
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт
Огноо: |
2019 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр |
Төслийн дугаар, нэр: |
P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2 |
Тендер шалгаруулалтын дугаар, нэр: |
G-NCB-A-9: “Борлуулалт, санхүүгийн арилжааны автоматжуулсан систем суурилуулж, ухаалаг тоолуурын системтэй холбох /12 салбарт/” |
Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа: |
2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт |
1. Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 2-р сарын 1-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.
2. Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл – 2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд G-NCB-A-9 дугаартай “Борлуулалт, санхүүгийн арилжааны автоматжуулсан систем суурилуулж, ухаалаг тоолуурын системтэй холбох /12 салбарт/” бараа худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
3. Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос Борлуулалт, санхүүгийн арилжааны автоматжуулсан систем суурилуулж, ухаалаг тоолуурын системтэй холбох бараа худалдан авах ажиллагааны зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
4. Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.
5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Төслийн удирдлагын газраас нэмэлт мэдээлэл авах, ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.
6. Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· Борлуулалтын хэмжээ: Сүүлийн (3) гурван жилийн борлуулалтын дундаж хэмжээ: 350,000,000 (гурван зуун тавин сая) төгрөгөөс багагүй байх.
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150,000,000 (Нэг зуун тавин сая) төгрөгөөс дээш байх.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.
7. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:
Дансны нэр: Эрчим хүчний төсөл 2
Дансны дугаар: 100900011848
Банкны нэр: Төрийн сан банк
Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.
8. Тендерийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
9. Тендерийн хамт Тендерийн баталгаа нь нь 5,000,000 (таван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 14:30 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө
Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим
10. Төслийн удирдлагын газрын хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо
Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот
Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д. Туул
Утас:+976-77008544; И-мэйл: procurement@esp2.mn