Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэвэр усан хангамжийн 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл /Сүхбаатар, Баруун-Урт сум/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Огноо: 2018.02.28

Тендер шалгаруулалтын нэр:Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэвэр усан хангамжийн 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл /Сүхбаатар, Баруун-Урт сум/”төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХЯ/201912019

Эрчим хүчний яамэрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах нөхцөлтэй “Цэвэр усан хангамжийн 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлажлыг  гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системеер зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу. Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ø  Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жилийн /2016, 2017, 2018/ онууд борлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.

Ø  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцын төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна.

Ø  Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: Эрчим хүчний сайдын 03.2.1:  0.4-10 кВ-ын Цахилгаан түгээх  шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ. 

Зураг төсөл боловсруулах  гүйцэтгэгч: Эрчим хүчний сайдын 03.9.3: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг, төсөл боловсруулах 0.4-35 кВ тусгай зөвшөөрөлтэй байна.

 

Тендерийн хамт 6,700,000 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 04дүгээр сарын 01-ны өдрийн 14:00 цагаас өмнө цахим системеер илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 14:30цагтнээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIY байр. 2 давхар. 211 тоот өрөө. Утас:62263081

www.energy.gov.mn