Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлийн ажлын зураг төсөл боловсруулах

ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА

ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

(Зөвлөх  компанийг сонгон шалгаруулах)

Огноо:

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

дугаар, нэр:

A-CQS-C-4-3: Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлийн ажлын зураг төсөл боловсруулах 

Баримт бичгийг ирүүлэх сүүлийн хугацаа:

2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт

  

1.             Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл–2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд A-CQS-C-4-3 дугаартай Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын цахилгаан түгээх сүлжээний шинэчлэлийн ажлын зураг төсөл боловсруулах  зөвлөхийн үйлчилгээг санхүүжүүлнэ. 

2.             Эрчим хүчний яамны нэрийн өмнөөс Эрчим хүчний төсөл – 2-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж нь эрх бүхий байгууллага, компаниудаас зөвлөхийн үйлчилгээг үзүүлэх сонирхлоо илэрхийлэхийгурьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах мэргэшил, туршлагатай болохыг нотлох мэдээллийг ирүүлнэ үү. Хураангуй жагсаалтад шалгаруулах шалгуурууд нь:

·         Зөвлөх компани нь цахилгаан түгээх сүлжээний цахилгаан эрчим хүчний горим, алдагдал, холбогдох тооцоонд үндэслэн техникийн болон ажлын зураг, төсөл боловсруулж байсан ажлын 5-аас доошгүй жилийн туршлагатай байна.

·         Зөвлөх компани нь улсын төсвийн буюу олон улсын санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн гурваас (3) доошгүй ижил төстэй гэрээт ажлыг сүүлийн гурван (3) жилд хийж гүйцэтгэсэн туршлагатай байна.

·         Зөвлөх компани нь хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг ирүүлнэ (гэрээ, хүлээлгэн өгсөн акт баримтыг хавсаргана.)

·         Зөвлөх компанийн санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны үр ашгийг үзүүлсэн аудит, татварын байгууллагаар баталгаажсан сүүлийн гурван (3) жилийн санхүүгийн төлөв байдал /баланс, орлогын байдал/-ыг ирүүлнэ.

·         Эрчим хүчний яам буюу Барилга хот байгуулалтын яамны 0,4-35 кВ ба түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах” тусгай зөвшөөрөлтэй байна.

·         Зөвлөх компани нь зураг төсөл боловсруулахад өөрийн ашигладаг программ хангамжийн жагсаалтыг нотлох баримтын хамт ирүүлнэ.

·         Зөвлөх компани Ажлын удирдамжийг амжилттай хэрэгжүүлэх чадвар, туршлагатай чадварлаг багийг санал болгоно.

·         Багийн ахлагч болон цахилгааны инженер техникийн мэргэжилтнүүд нь сүүлийн 3 жилд гурваас (3) доошгүй ижил төстэй гэрээт ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Тендерт оролцогч нь ажлын удирдамжаас дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

3.             Зөвлөх компани нь зураг, төсөл боловсруулж, хэрэгжүүлж байсан өргөн туршлага бүхий ур чадвартай компани, компаниудын түншлэл эсвэл туслан гүйцэтгэгчтэй хамтран оролцож болно.

4.             Зөвлөх компанийг Дэлхийн банкны зээлдэгчид Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журам (2011 оны 1-р сар боловсруулсан, 2014 оны 7-р сард шинэчлэн боловсруулсан хэвлэл)-ын дагуу сонгон шалгаруулах бөгөөд тус журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.9 ба 1.22-р заалтыг дагаж мөрдөнө.

5.             Сонирхсон эрх бүхий этгээдүүд нь доор заасан хаягаар ажлын өдрийн 10:00 – 17:00 цагийн хооронд хүрэлцэн ирж Ажлын удирдамж, бусад нэмэлт мэдээллийг авна.

6.             Сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цаг хүртэл доор заасан хаягаар өөрийн биеэр ирүүлнэ. 

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс,  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д. Туул

Утас:+976-77008544;           И-мэйл: procurement@esp2.mn