Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                       

 

Огноо : 2019 оны 03 дугаар сарын 13

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээгээрхэрэгжих Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аарөргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх.

Тендер шалгаруулалтын дугаар: ЭХАХБ-2019/01                                 

Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах гэрээгээрЧойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 300,000 [Гурван зуун мянга] төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Монгол Улсын Эрчим хүчний Яамны Төрийн сан банкин дахь 100900030003 тоот харилцах дансанд шилжүүлнэ.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 12 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Эрчим хүчний яам, Улаанбаатар хот,

Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн 3-р хороо,

Засгийн газрын XIV байр, 2дугаар давхар, 211 тоот өрөө