Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Ачит багийн төвийг цахилгаан дамжуулах агаарын шугамд холбох /Увс, Ховд сум/”

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 Огноо : 2019.03.15

Тендер шалгаруулалтын нэр:Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Ачит багийн төвийг цахилгаан дамжуулах агаарын шугамд холбох/Увс,Ховд сум/”

            Тендер шалгаруулалтын дугаар: ЭХЯ/201912007

Эрчим хүчний яам ньэрх бүхий тендерт оролцогчдоос түлхүүр гардуулах нөхцөлтэй “Ачит багийн төвийг цахилгаан дамжуулах агаарын шугамд холбох” ажлыг  гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2017, 2018оны борлуулалтын орлогын аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 80 хувиас багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017, 2018оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016, 2017, 2018оны аль нэг жилд нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

03.2.1 “Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт,засвар0.4-10кВ”болон түүнээс дээш  /Эрчим хүчний яам/, 03.9.3 “0.4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын  техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах болон түүнээс дээш  /Эрчим хүчний яам/”

Тендерийн хамт 4,400,000 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагаас өмнө цахим системеер илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын      15-ны өдрийн 13:30цагтнээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг,

3-р хороо , Чингисийн өргөн чөлөө,

Засгийн газрын XIV байр, 

Утас: 62263066 , Факс: 70043479
Имэйл хаяг: info@energy.gov.mn
Веб сайт: www.energy.gov.mn