Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих “Дулааны станцын зуух, шугам сүлжээний шинэчлэлт /Дорноговь, Сайншанд/” төсөл, арга хэмжээний Багц-2 буюу Дулааны станцын дулаан дамжуулах төвүүд шинээр барих

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Огноо: 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих “Дулааны станцын зуух, шугам сүлжээний шинэчлэлт /Дорноговь, Сайншанд/” төсөл, арга хэмжээний Багц-2 буюу Дулааны станцын дулаан дамжуулах төвүүд шинээр барих

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХЯ/201912009-2

Эрчим хүчний яамэрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих “Дулааны станцын зуух, шугам сүлжээний шинэчлэлт /Дорноговь, Сайншанд/” төсөл, арга хэмжээний Багц-2 буюу Дулааны станцын дулаан дамжуулах төвүүд шинээр барих ажлыг  гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системеер зарлагдаж байгаа тул www.tender.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу. Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-          Борлуулалтын хэмжээ:

Сүүлийн 3жил буюу 2016, 2017, 2018онуудын аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн70 хувиас багагүй байна.

-          Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тухайн багцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

-          Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

03.9.9. категоритой 0.7-40 кгх/см2 ба түүнээс дээш даралттай шугам хоолой, ЦТП-ны ТЭЗҮ,  зураг төсөл боловсруулах /Эрчим хүчний яам/, 03.5.2. категоритой 0.7-40 кгх/см2 ба түүнээс дээш даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны  угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээний /Эрчим хүчний яам/ тусгай зөвшөөрөлтэй байна.

      -     Тендерийн хамт 10,000,000.0 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 15:00 цагаас өмнө цахим системеер илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 15:30цагтнээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIY байр. 3 давхар. 300/а/ тоот өрөө.

Утас:62263061

www.energy.gov.mn