“35/6кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг өөрчилж, 35/10кВ-ын дэд станц болгож, 1х10 МВА трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглол бүрэн шинэчлэх” ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-NCB-A-2: “35/6кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг өөрчилж, 35/10кВ-ын дэд станц болгож, 1х10 МВА трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглол бүрэн шинэчлэх” ажил

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2019 оны 5 дугаар сарын  24-ний өдрийн 16:00 цагт

1.              Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 2-р сарын 1-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.

2.              Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл – 2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-NCB-A-2 дугаартай Сайншанд хотод “35/6 кВ-ын Өвөр шанд дэд станцын хүчдэлийн түвшинг өөрчилж,  35/10 кв-ын дэд станц болгож, 1х10МВА трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглол бүрэн шинэчлэх”  ажлыг гүйцэтгэх худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.              Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сайншанд хотод “35/6кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг өөрчилж,  35/10кВ-ын дэд станц болгож, 1х10МВА трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглол бүрэн шинэчлэх”  ажлыг гүйцэтгэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4.              Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

5.              Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар хүрэлцэн ирж нэмэлт мэдээлэл авах, тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.

6.              Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 582,348,753.0 (таван зуун наян хоёр сая гурван зуун дөчин найман мянга долоон зуун тавин гурван) төгрөгөөс багагүй байна. Сүүлийн 5 жилийн аль нэг жилд 1,2 тэрбум (нэг  тэрбум хоёр зуун сая) төгрөгийн борлуулалтын орлоготой байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 350,000,000.0 (гурван зуун тавин сая) төгрөгөөс багагүй байна.

·         Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жил буюу “2014,  2015, 2016, 2017, 2018” онуудын аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр нь 1,2 тэрбум (нэг   тэрбум хоёр зуун сая) төгрөгөөс багагүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай байх ёстой.

·         Тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний сайдын 03.2.3: 0,4-35 кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ.

·         Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

7.              Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл-2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

8.              Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

9.              Тендерийн хамт Тендерийн баталгаа нь нь 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2019 оны 05 дугаар сарын  24-ний өдрийн 16:30 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө

           Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим

10.           Төслийн удирдлагын газрын хаяг:

Монгол Улс,  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д. Туул

Утас:+976-77008544;     И-мэйл: procurement@esp2.mn