3 фазын цахилгаан тоолуур, хэмжүүрийн трансформатор шалгах стенд ба зөөврийн төхөөрөмж, кабелийн гэмтэл тодорхойлох автомашин дээр суурилагдсан лаборатори ба кабель заагч нийлүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2019 оны 5дугаар сарын 8-ний өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

G-NCB-A-12:

3- фазын цахилгаан тоолуур, хэмжүүрийн трансформатор шалгах стенд ба зөөврийн төхөөрөмж, кабелийн гэмтэл тодорхойлох автомашин дээр суурилагдсан  лаборатори ба кабель заагч нийлүүлэх

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2019 оны 6 дугаар сарын  7-ны өдрийн 14:00 цагт

1.             Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 2-р сарын 1-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.

2.             Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл – 2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд G-NCB-A-12:  Гурван фазын цахилгаан тоолуур, хэмжүүрийн трансформатор шалгах стенд ба зөөврийн төхөөрөмж, кабелийн гэмтэл тодорхойлох автомашин дээр суурилагдсан  лаборатори ба кабель заагч нийлүүлэх худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.             Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоосдараах нэр бүхий дугаар бүхий багцыг  худалдан авах ажиллагааны зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцогч аль нэг буюу хоёр багцад оролцож болно.Үүнд:

Багц 1:     3 фазын цахилгаан тоолуур, хэмжүүрийн трансформатор шалгах стенд ба зөөврийн төхөөрөмж, кабель заагч нийлүүлэх

Багц 2:     Кабелийн гэмтэл тодорхойлох автомашин дээр суурилагдсан лаборатори нийлүүлэх

1.             Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

2.             Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Багц 1:  

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн (3) гурван жилийн борлуулалтын дундаж хэмжээ: 480,000,000 (дөрвөн зуун наян сая) төгрөгөөс багагүй байх.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 480,000,000 (дөрвөн зуун наян сая) төгрөгөөс дээш байх.

·         Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 480,000,000 (дөрвөн зуун наян сая) төгрөгөөс багагүй бараа, холбогдох үйлчилгээг нийлүүлж байсан туршлагатай байх.

Багц 2:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн (3) гурван жилийн борлуулалтын дундаж хэмжээ: 550,000,000 (таван зуун тавин сая) төгрөгөөс багагүй байх.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 550,000,000 (таван зуун тавин сая) төгрөгөөс дээш байх.

·         Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй нэг гэрээний дүн: 550,000,000 (таван зуун тавин сая) төгрөгөөс багагүй бараа, холбогдох үйлчилгээг нийлүүлж байсан туршлагатай байх.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

3.             Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл 2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

4.             Тендерийг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

5.             Тендерийн хамт Тендерийн баталгаа нь Багц 1: 9,000,000 (есөн сая) төгрөг, Багц 2: 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 14:30 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө

Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим

6.             Төслийн удирдлагын газрын хаяг:

Монгол Улс,  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д. Туул

Утас:+976-77008544;           И-мэйл: procurement@esp2.mn