110/35/6 кВ-ын Мянгад дэд станцын өргөтгөл, шинэчлэл хийх ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ДОТООДЫН ӨРСӨЛДӨӨНТ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ

Огноо:

2019 оны 08 дугаар сар 27-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-NCB-B-1: 110/35/6 кВ-ын Мянгад дэд станцын өргөтгөл, шинэчлэл хийх ажил

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2019 оны 09 дүгээр сарын  27-ний өдрийн 15:00 цагт

1.             Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 2-р сарын 1-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.

2.             Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл–2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-NCB-B-1 дугаартай 110/35/6 кВ-ын Мянгад дэд станцын өргөтгөл, шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэх худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.             Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймгийн Мянгад суманд 110/35/6 кВ-ын дэд станцын өргөтгөл, шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4.             Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

5.             Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон ажлын туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жилийн буюу 2014,2015,2016,2017,2018      борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь  2,400,000,000 (хоёр тэрбум дөрвөн зуун сая) төгрөгөөс багагүй байна. Сүүлийн 5 жилийн аль нэг жилд  4,800,000,000 (дөрвөн тэрбум найман зуун сая) төгрөгийн борлуулалтын орлоготой байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 1,440,000,000 (нэг тэрбум дөрвөн зуун дөчин сая) төгрөгөөс багагүй байна. 

·         Сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жил буюу “ 2015,2016, 2017, 2018,2019” онуудын аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр нь 4,800,000,000 (дөрвөн тэрбум найман зуун сая)  төгрөгөөс багагүй барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай байх ёстой.

·         Тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний яамнаас олгож буй 03.2.4, 03.2.5 ажлын төрлийн дугаар бүхий аль нэг тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:

·         03.2.4:0.4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

·         03.2.5 0.4-220 кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

6.             Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл-2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

7.             Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагт эсхүл түүнээс өмнө Эрчим хүчний яамны хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

8.             Тендерийн хамт Тендерийн баталгаа нь 96,000,000.00 (Ерэн зургаан сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15:30 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө

Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим

9.             Тендерийн баримт бичиг олгох  хаяг:

Байгууллагын хаяг:  Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Эрчим Хүчний Төсөл-2

Давхар болон өрөөний дугаар:  Гэгээнтэн оффис, 5 давхар, 503 тоот

Аймаг, хот:  Улаанбаатар хот

Шуудангийн дугаар: 17060 Улаанбаатар хот

Улс: “Монгол Улс”

Утас:(976)-77008544