Завхан, Говь-Алтай аймгуудын эрчим хүчний үйлдвэр, Говь-Алтай аймгийн эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцад дизелийн түлш нийлүүлэх

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Нийтлэх огноо: 2020.01.06

Тендер шалгаруулалтын нэр:Завхан, Говь-Алтай аймгуудын эрчим хүчний үйлдвэр, Говь-Алтай аймгийн эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцад дизелийн түлш нийлүүлэх.

Тендер шалгаруулалтын дугаар: ЭХЯ/202001028

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

Багц № 1:

“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн “Есөнбулаг” ДиЦС-ддизелийн түлш нийлүүлэх, Дугаар: ЭХЯ/202001028-I

Багц № 2:

“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн Завхандахь салбарын ДиЦС-ддизелийнтүлшнийлүүлэх, Дугаар ЭХЯ/202001028-II

Багц №3:

Говь-Алтай аймгийн төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцид дизелийн түлш нийлүүлэх, дугаар: ЭХЯ/202001028-III

Эрчим хүчний яамэрх бүхий тендерт оролцогчдоос дизелийн түлшнийлүүлэх тухайцахимтендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Ø  Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2жил/2017, 2018/ онуудборлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Ø  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь тухайнбагцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Ø  Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2017, 2018онууд/

Ø  Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2жилд /2017,2018 онууд/ ижил төстэй ажлын өртөгаль нэг жилд нь тухайн багцын тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Ø  Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт /багц/ 21,500,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнээс: БАГЦ-1-д 12,500,000 төгрөг, БАГЦ-2-д 7,500,000 төгрөг, БАГЦ-3-д 1,500,000 төгрөг.

Тендерийг 2020 оны 02дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны 10:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIV байр 1 давхар. 110 тоот өрөө.

www.energy.gov.mn