Эрчим хүчний яаманд компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Огноо: 2020.01.30

Тендер шалгаруулалтын нэр:Эрчим хүчний яаманд компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  ЭХЯ/202001023

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХЯ/202001023

Эрчим хүчний яамэрх бүхий тендерт оролцогчдоос компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх тухай цахимтендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Ø  Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2жил /2018, 2019/ онуудборлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Ø  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь тухайн багцын төсөвт өртөгтэй тэнцүүбайна.

Ø  Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2017, 2018онууд/

Ø  Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2жилд /2018, 2019 онууд/ ижил төстэй ажлын өртөгаль нэг жилд нь тухайн багцын тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Тендерийн хамт 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны 11:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIV байр 3 давхар. 308тоот өрөө.

www.energy.gov.mn