Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

 

Огноо:

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-NCB-A-19: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 12:00цагт

 

1.              Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.

2.              Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл-2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-NCB-A-19 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийх худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.              Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10-0,4кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4.              Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

5.              Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд энэхүү урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авах, тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.

6.              Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн (2017, 2018, 2019)борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 1,225,000,000 (нэг тэрбум хоёр зуун хорин таван сая)төгрөгөөс багагүй байна. Сүүлийн 3 жилийн (2017, 2018, 2019)аль нэг жилд 2,450,000,000 (хоёр тэрбум дөрвөн зуун тавин сая) төгрөгийн борлуулалтын орлоготой байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 584,000,000 (таван зуун наян дөрвөн сая) төгрөгөөс багагүй байна.

·         Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч ньсүүлийн 3 жил (2017, 2018, 2019 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

·         Тусгай зөвшөөрөл: Эрчим хүчний яамны 03.2.1: 0,4-10 кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

7.              Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл-2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк.

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянган) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

8.              Тендерийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 12:00 цагтэсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө

Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

9.              Тендерийн хамт Тендерийн баталгаа 70,000,000 (далан сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 12:30   цагтдоор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө

Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

10.           Энэхүү урилгын 7-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс,  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

Төслийн инженер Б.Батдэлгэр

Утас:+976-77008544;     И-мэйл: batdelger@esp2.mn