Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д ажлын хүнд даацын кран, универсал трактор худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

G-NCB-B-4:  “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран, универсал трактор худалдан авах

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2020 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 14:00 цагт

1.  Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.

2. Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл – 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд G-NCB-B-4 дугаартай  “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран, универсал трактор худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.  Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран, универсал трактор худалдан авах зорилгоор дараах багцад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Үүнд:

·         Багц 1. 25 Тонн-ын хүчин чадалтай авто кран,

·         Багц 2. 93м.х/56 кВт хүчин чадалтай универсал трактор

4. Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

5. Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд (2017, 2018, 2019) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ

Багц 1: 513,000,000 (Таван зуун арван гурван сая) төгрөг

Багц 2: 342,000,000 (Гурван зуун дөчин хоёр сая) төгрөг

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Багц 1: 513,000,000 (Таван зуун арван гурван сая) төгрөгөөс багагүй

Багц 2: 342,000,000 (Гурван зуун дөчин хоёр сая) төгрөгөөс багагүй

·         Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудад үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан 1 (нэг)-ээс доошгүй гэрээтэй байна. Нэг гэрээний нийт үнийн дүнгийн хэмжээ нь

Багц 1: 513,000,000 (Таван зуун арван гурван сая) төгрөгөөс багагүй

Багц 2: 342,000,000 (Гурван зуун дөчин хоёр сая) төгрөгөөс багагүй

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

6. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжид хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 100,000 (нэг зуун мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл 2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк.

7. Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

8. Тендерийн хамт:

Багц 1: 10,260,000 (Арван сая хоёр зуун жаран мянга) төгрөгөөс багагүй

Багц 2: 6,840,000 (Зургаан сая найман зуун дөчин мянга) төгрөгөөс багагүй

дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14:30 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим

9.  Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

Санхүүгийн ажилтан Б.Дэмбэрэл

Утас:+976-77008544; И-мэйл: demberel@esp2.mn