“ЭБЦТС” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК-Д САНХҮҮГИЙН СИСТЕМ НИЙЛҮҮЛЖ СУУРИЛУУЛАХ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт
Огноо: |
2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр |
Төслийн дугаар, нэр: |
P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2 |
Тендер шалгаруулалтын дугаар, нэр: |
G-NCB-A-9-A: “ЭБЦТС” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК-Д САНХҮҮГИЙН СИСТЕМ НИЙЛҮҮЛЖ СУУРИЛУУЛАХ |
Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа: |
2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14:00 цагт |
- Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.
- Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл – 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд G-NCB-A-9-A: “ЭБЦТС” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК-Д САНХҮҮГИЙН СИСТЕМ НИЙЛҮҮЛЖ СУУРИЛУУЛАХ ажиллагааг санхүүжүүлнэ.
- Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “ЭБЦТС” ТӨХК, “БЗӨБЦТС” ТӨХК-Д САНХҮҮГИЙН СИСТЕМ НИЙЛҮҮЛЖ СУУРИЛУУЛАХ зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.
-
Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд (2017, 2018, 2019) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ 570,000,000 (Таван зуун далан сая) төгрөгөөс доошгүй байна
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:456,000,000 (Дөрвөн зуун тавин зургаан сая) төгрөгөөс багагүй байна.
-
Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
- Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудад үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан 1 (нэг) гэрээтэй байна. Нэг гэрээний нийт үнийн дүнгийн хэмжээ нь 570,000,000 (Таван зуун далан сая) төгрөгөөс доошгүй байна.Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй ижил байна.
- Компани нь 3-аас доошгүй жилийн нэрлэсэн тендертэй ижил санхүүгийн систем боловсруулж, нэвтрүүлж байсан туршлагатай байх
- Тухайн худалдан авах иж бүрдэл бүхий системийг 3-аас доошгүй байгууллагад нэвтрүүлсэн байх
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.
- Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн и-мэйл хаягаар хүсэлтээ гаргаж, 100,000 (нэг зуун мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:
Дансны нэр: Эрчим хүчний төсөл 2
Дансны дугаар: 100900011848
Банкны нэр: Төрийн сан банк.
- Тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
- Тендерийн хамт: 11,400,000 (Арван нэгэн сая дөрвөн зуун мянга) төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
- Тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14:30 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо
Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот
Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2
Санхүүгийн ажилтан Б.Дэмбэрэл
Утас:+976-77008544; И-мэйл: demberel@esp2.mn