ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨВ БОЛОН ЗАРИМ СУМДЫН ДИЗЕЛИЙН ЦАХИЛГААН СТАНЦАД ДИЗЕЛИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Огноо: 2020.12.25

Тендер шалгаруулалтын нэр: ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨВ БОЛОН ЗАРИМ СУМДЫН ДИЗЕЛИЙН ЦАХИЛГААН СТАНЦАД ДИЗЕЛИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХЯ/202112002

Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:

Багц№ 1:

“Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ийн “Есөнбулаг” ДиЦС-ддизелийн түлш нийлүүлэх, Дугаар: ЭХЯ/202112002-I

Багц №2:

Говь-Алтай аймгийн төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй зарим сумдын дизель цахилгаан станцад дизелийн түлш нийлүүлэх, дугаар: ЭХЯ/202112002-II

Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос дизелийн түлш нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу.Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Ø  Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2жил/2018, 2019/ онуудборлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Ø  Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь тухайнбагцын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Ø  Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2018, 2019 онууд/

Ø  Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2жилд /2018,2019 онууд/ ижил төстэй ажлын өртөгаль нэг жилд нь тухайн багцын тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Ø  Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт тендерийн баталгааг  эх хувиар нь ирүүлнэ. Үүнд : БАГЦ-1-д 12,600,000 төгрөг, БАГЦ-2-д 2,400,000 төгрөг.

Тендерийг 2021оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 10:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIV байр 1 давхар. 100 тоот өрөө.

www.energy.gov.mn