“ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын 35кВ-ын 10 ком тосон таслууруудыг реле хамгаалалтын хамт иж бүрэн шинэчлэх, 110/35/10кВ-ын Телевиз дэд станцыг алсын удирдлагаар автоматжуулах ажил” /Нээх хугацааг сунгасан/

ТЕНДЕРИЙН УРИЛГА/Нээх хугацааг сунгасан/

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-NCB-A-15:  “ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын  35кВ-ын 10 ком тосон таслууруудыг реле хамгаалалтын хамт иж бүрэн шинэчлэх, 110/35/10кВ-ын Телевиз дэд станцыг алсын удирдлагаар автоматжуулахажил” /Нээх хугацааг сунгасан/

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 14:00 цагт

 

1. Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.

2. Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл – 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-NCB-A-15 дугаартай “ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын  35кВ-ын 10 ком тосон таслууруудыг реле хамгаалалтын хамт иж бүрэн шинэчлэх, 110/35/10кВ-ын телевиз дэд станцыг алсын удирдлагаар автоматжуулахажил” худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.  Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын  35 кВ-ын 10 ком тосон таслууруудыг реле хамгаалалтын хамт иж бүрэн шинэчлэх, 110/35/10 кВ-ын телевиз дэд станцыг алсын удирдлагаар автоматжуулахажил” хийх зорилгоор дараах багцад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Үүнд:

·         Багц 1. “ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын  35 кВ-ын 10 ком тосон таслууруудыг реле хамгаалалтын хамт иж бүрэн шинэчлэх,

·         Багц 2. 110/35/10кВ-ын Телевиз дэд станцыг алсын удирдлагаар автоматжуулахажил”

4.              Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

5.              Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

БАГЦ 1:

·         Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жилийн (2017, 2018, 2019)борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 375,000,000.00 (гурван зуун далан таван сая)  төгрөгөөс багагүй байна. Сүүлийн 3 жилийн (2017, 2018, 2019)аль нэг жилд 750,000,000.00 (долоон зуун тавин сая)  төгрөгийн борлуулалтын орлоготой байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:225,000,000.00 (Хоёр зуун хорин таван сая) төгрөгөөс багагүй байна.

·         Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2017, 2018, 2019 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

·         Тусгай зөвшөөрөл:Эрчим хүчний яамны 03.2.3: 0,4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ  ба түүнээс дээш.

БАГЦ 2:

·         Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 3 жилийн (2017, 2018, 2019)борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 225,000,000.00 (хоёр зуун хорин таван сая)төгрөгөөс багагүй байна. Сүүлийн 3 жилийн (2017, 2018, 2019)аль нэг 450,000,000.00 (дөрвөн зуун тавин сая)  төгрөгийн борлуулалтын орлоготой байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:135,000,000.00 (Нэг зуун гучин таван сая)  төгрөгөөс багагүй байна.

·         Санхүүгийн тайлан:Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2017, 2018, 2019 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

·         Тусгай зөвшөөрөл:Эрчим хүчний яамны 03.2.3: 0,4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ  ба түүнээс дээш.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

6.              Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжид хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл-2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк.

7.  Тендерийг 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө

Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3-р давхрын хурлын танхим

8.              Тендерийн хамт:

Багц 1: 15,000,000.00  (арван таван сая)) төгрөгөөс багагүй

Багц 2: 9,000,000.00  (есөн сая)төгрөгөөс багагүй

дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 14:30 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө,                Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим

9. Энэхүү урилгын 6-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс,  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

Төслийн санхүү, худалдан авалтын туслах ажилтан: Б. Дэлгэрцэцэг

Утас:+976-77008544;     И-мэйл: delgertsetseg@esp2.mn