Эрчим хүчний яаманд компьютер, техник хэрэгсэл, лед дэлгэц, програм хангамжийн лиценз нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2021.02.04

Тендер шалгаруулалтын нэр: Эрчим хүчний яаманд компьютер, техник хэрэгсэл, лед дэлгэц, програм хангамжийн лиценз нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар:ЭХЯ202112003

Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу. Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2жил /2019, 2020/ онууд борлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь тухайн багцын төсөвт өртөгтэй тэнцүү байна.
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2жилд /2019, 2020 онууд/ ижил төстэй ажлын өртөгаль нэг жилд нь тухайн багцын тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүйбайна.

Тендерийн хамт 1,469,590 (нэг сая дөрвөн зуун жаран есөн мянга таван зуун ерэн) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнээс: БАГЦ-1-д 652,000 төгрөг, БАГЦ-2-д 567,490 төгрөг, БАГЦ-3-д 250,100 төгрөгийн баталгааг .

Тендерийг 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn цахим системээр  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021оны 03 дугаар сарын 09-ны 10:30 цагтнээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг.

Чингисийн өргөн чөлөө.Эрчим хүчний яам.

 Засгийн газрын XIV байр 3 давхар. 312 тоот өрөө.

www.energy.gov.mn