Компьютер, принтер болон бусад техник хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын урилга

Огноо: 2021.03.18

Тендер шалгаруулалтын нэр: Эрчим хүчний яаманд хэрэгжиж буй “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төслийн нэгжийн хэрэгцээнд компьютер,принтер бусад техник хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ТБ/2021031

Эрх бүхий тендерт оролцогчдоос компьютер, техник хэрэгсэл нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материалыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгийг дараах дансанд төлж худалдан авна.Үүнд:Төрийн сан; Дансны дугаар: 100900011785; Дансны нэр : Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019, 2020/ онууд борлуулалтын орлогын аль нэгэн жилд нь тухайн багцын Тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүй байна.

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Нийт дүн нь тухайн багцын төсөвт өртөгтэй тэнцүү байна.

·         Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд /2019, 2020 онууд/ ижил төстэй ажлын өртөгаль нэг жилд нь тухайн багцын тендерт оролцогчийн санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүй байна.

Тендерийн хамт 1,185,360 (нэг сая нэг зуун наян таван мянга гурван зуун жаран) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цагаас өмнөирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 18 -ны өдрийн 17:20 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

17060 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг,2-р хороо,

Чингисийн өргөн чөлөө, Грей оффис, 303 тоот өрөө.

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төслийн нэгж

Холбоо барих утас: 9916 8385