Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д ажлын хүнд даацын кран худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл - 2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

G-NCB-B-4-1:  “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран худалдан авах

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 14:00 цагт

 

  1. Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.
  2. Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээл болон буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл – 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд G-NCB-B-4-1 дугаартай  “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
  3. Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “ББЭХС” ТӨХК-д ажлын хүнд даацын кран худалдан авах зорилгоор 25 Тонн-ын хүчин чадалтай авто кран худалдан авах битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  4. Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.
  5. Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд (2017, 2018, 2019 он) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ

513,000,000 (Таван зуун арван гурван сая) төгрөг

  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

513,000,000 (Таван зуун арван гурван сая) төгрөгөөс багагүй

  • Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил (2017, 2018, 2019 он)-д үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан 1 (нэг)-ээс доошгүй гэрээтэй байна. Нэг гэрээний нийт үнийн дүнгийн хэмжээ нь

513,000,000 (Таван зуун арван гурван сая) төгрөгөөс багагүй

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагын үзнэ үү.

  1. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар хүсэлтээ гаргаж, 100,000 (нэг зуун мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Албан хүсэлт, төлбөрийн баримтыг и-мэйлээр хавсаргаж ирүүлнэ. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл 2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк.

  1. Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
  2. Тендерийн хамт 10,260,000 (Арван сая хоёр зуун жаран мянга) төгрөгөөс багагүй дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  3. Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  4. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

Санхүүгийн ажилтан Б.Дэмбэрэл

Утас:+976-77008544; И-мэйл: demberel@esp2.mn