Багануур дүүрэг, Хэнтий аймаг, Говьсүмбэр аймгийн төв д 6 кВ-ын хуваарилах байгууламж барих ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

Огноо:

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр

Төслийн дугаар, нэр:

P152343: Дэлхийн банкны санхүүжилттэй Эрчим хүчний төсөл-2

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-NCB-A-25: “Багануур дүүрэг, Хэнтий аймаг, Говьсүмбэр аймгийн төв д 6 кВ-ын хуваарилах байгууламж барих ажил”

Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагт


1. Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.

2. Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Эрчим хүчний төсөл – 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-NCB-A-25 дугаартай “Багануур дүүрэг, Хэнтий аймаг, Говьсүмбэр аймгийн төвд 6 кВ-ын хуваарилах байгууламж барих ажил” худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.

3.  Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Багануур дүүрэг, Хэнтий аймаг, Говьсүмбэр аймгийн төвд 6 кВ-ын хуваарилах байгууламж барих ажил” хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

4.  Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 01 дүгээр сар, 2014 оны 07 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.

5.  Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн (2018, 2019, 2020) борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 1,700,000,000.00 (нэг тэрбум долоон зуун сая төгрөгөөс багагүй байна. Сүүлийн 3 жилийн (2018, 2019, 2020) аль нэг жилд 3,400,000,000.00 (гурван тэрбум дөрвөн зуун сая) төгрөгийн борлуулалтын орлоготой байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 850,000,000.00 (Найман зуун тавин сая) төгрөгөөс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил (2018, 2019, 2020)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил буюу “2018, 2019, 2020” онуудад ашигтай ажилласан байна.
  • Тусгай зөвшөөрөл: -Эрчим хүчний яамнаас олгодог “ТЗ-2.1: 0.4-15 кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ ба түүнээс дээш”; -Барилга хот, байгуулалтын яамнаас олгодог “БА-2.1: Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил”
  • Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

6. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжид хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:

Дансны нэр: Эрчим хүчний төсөл-2

Дансны дугаар: 100900011848

Банкны нэр: Төрийн сан банк.

7.  Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө

Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам

8.  Тендерийн хамт: 68,000,000.00 (Жаран найман сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14:30 цагт доор заасан хаягаар нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө,

Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яамны хурлын танхим

9. Энэхүү урилгын 6-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс,  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот

Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2

БЗӨБЦТС-ний асуудал хариуцсан инженер: Х.Оюунбилэг

Утас:+976-77008544;     И-мэйл: oyunbileg@esp2.mn