Ховд аймгийн Манхан, Цэцэг, Буянт, Чандмань сумын төвийн 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт
Огноо: |
2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр |
Төслийн дугаар, нэр: |
P152343: Эрчим хүчний төсөл - 2 |
Тендер шалгаруулалтын дугаар, нэр: |
W-NCB-A-30-1: Ховд аймгийн Манхан, Цэцэг, Буянт, Чандмань сумын төвийн 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил |
Тендерийн материал ирүүлэх сүүлийн хугацаа: |
2023 оны 7 дугаар сарын 07 -ны өдрийн 10:00 цагт |
1. Энэхүү тендерийн урилга нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Бизнесийн Хөгжил” дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийг дагуу зарлагдаж байна.
2. Монгол улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр Эрчим хүчний төсөл–2 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд W-NCB-A-30-1: Ховд аймгийн Манхан, Цэцэг, Буянт, Чандмань сумын төвийн 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийх худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
3. Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос Ховд аймгийн Манхан, Цэцэг, Буянт, Чандмань сумын төвийн 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил хийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
4. Тендер нь Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журам (2011 оны 1 дүгээр сар, 2014 оны 7 дугаар сард шинэчлэн боловсруулсан)-ын Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын дагуу явуулах бөгөөд Худалдан авалтын журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогыг тодорхойлсон 1.6 ба 1.7-р заалтыг үзнэ үү.
5. Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
· Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-ийн аль нэг жилд 2,100,000,000.00 (Хоёр тэрбум нэг зуун сая) төгрөгөөс багагүй борлуулалтын орлоготой байна.
· Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 2,100,000,000.00 (Хоёр тэрбум нэг зуун сая) төгрөгөөс багагүй байна.
· Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:.Сүүлийн 3 жил (2020, 2021, 2022 он)-ийн аль нэг жилд гүйцэтгэсэн нийт ажлын гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь 2,100,000,000.00 (Хоёр тэрбум нэг зуун сая) төгрөгөөс багагүй ижил төстэй барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх.
· Тусгай зөвшөөрөл: ЭХЯ-ныТ3.2.1: 0,4-10 кВ-ын цахилгаан түгээх шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах үйлчилгээ. ба түүнээс дээш.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.
6. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000 (хоёр зуун тавин мянган) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийн данс:
Дансны нэр: Эрчим хүчний төсөл-2
Дансны дугаар: 100900011848
Банкны нэр: Төрийн сан банк
Тендерийг 2023 оны 7 дугаар сарын 07 -ны өдрийн 10:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ.Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.
Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо
Чингисийн өргөн чөлөө, Засгийн Газрын XIV байр
Эрчим хүчний яам, 1 давхар, 100 тоот
7. Тендерийн хамт Тендерийн баталгаа нь 59,000,000.00 (тавин есөн сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
8. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
Хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо
Чингисийн өргөн чөлөө, Засгийн Газрын XIV байр
Эрчим хүчний яамны хурлын танхим
9. Энэхүү урилгын 6-р хэсэгт заасан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо
Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот
Эрчим хүчний яамны Эрчим хүчний төсөл-2
Төслийн инженер Ч.Балдорж
Утас:+976-77008544