“Дулааны 2А магистраль, ДХ-165 цэгээс ДХ-221 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.95 км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх” барилга угсралтын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалт

 

Огноо:

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр

Төслийн дугаар нэр:

Р170676: Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Тендер шалгаруулалтын дугаар, нэр:

W-2A-1-1-2: “Дулааны 2А магистраль, ДХ-165 цэгээс ДХ-221 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.95 км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх” барилга угсралтын ажил

Тендерирүүлэх сүүлийн хугацаа:

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14:00 цагт

  1. Энэхүү тендерийн урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн банкны “НҮБ-ын Бизнесийн Хөгжил” гадаад цахим хуудас дээр нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.
  2. Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, энэхүү төслийн хүрээнд “Дулааны 2А магистраль, ДХ-165 цэгээс ДХ-221 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.95 км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх” барилга угсралтын ажлын худалдан авах ажиллагааг санхүүжүүлнэ.
  3. Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Дулааны 2А магистраль, ДХ-165 цэгээс ДХ-221 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.95 км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх” барилга угсралтын ажилхийх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  4. Тендер шалгаруулалтыг Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ын дагуу дотоодын нээлттэй зах зээлд чиглэн өрсөлдөөнт тендер шалгаруулалтынаргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.4. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг мөрдөнө.
  5. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ажлын өдрийн Улаанбаатарын цагаар 09:00 – 17:00 цагийн хооронд энэхүү урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авах, тендерийн баримт бичигтэй танилцах боломжтой.
  6. Дотоодын давуу эрх тооцохгүй. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  7. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жил буюу 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 3,525,000,000.0 (Гурван тэрбум таван зуун хорин таван сая)төгрөгөөс багагүй байна.
  8. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн  нийт дүн: 4,113,000,000.0 (Дөрвөн тэрбум нэг зуун арван гурван сая)төгрөгөөс багагүй байна.
  9. Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022 онууд)-ийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  10. Тусгай зөвшөөрөл:

Эрчим хүчний яамны ТЗ 5.2 “0.07-4.0 МПа /0.7-40.0 кгх/см2/ даралттай шугам, хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт, тохируулгын ажил үйлчилгээ” болон түүнээс дээш ангиллын тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээс дэлгэрэнгүй шаардлагыг үзнэ үү.

  1. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 250,000.0 (хоёр зуун тавин мянга) төгрөгийн хураамжийг эргэн үл төлөгдөх нөхцөлтэйгөөр төлcөнөөр тендерийн баримт бичгийг худалдан авч болно.

Төлбөрийн данс:                 
             Дансны нэр: Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

              Дансны дугаар: 100900011954

              Банкны нэр: Төрийн сан банк.

Баримт бичгийг гадаад улсад илгээх тохиолдолд нэмэлт 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгөөр буухиа шуудангаар хүргүүлэх болно. Эрчим хүчний яам нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.

 

  1. Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагт эсхүл түүнээс өмнө доорх хаягаар ирүүлнэ. Тендерийг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.

 

Тендер хүлээн авах хаяг: Монгол Улс, 17060, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө     Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, 3 дугаар давхрын хурлын танхим

 

  1. Тендерийн хамт 235,000,000.0 (Хоёр зуун гучин таван сая)төгрөгийндүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  2. Тендер ирүүлэхийн өмнөх уулзалтыг “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төсөл хэрэгжүүлэх нэгжийн байранд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14 цагт зохион байгуулна.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Комфорт плаза, 1003 тоот Утас: +976-77006589   И-мэйл: ubhsip6589mn@gmail.com

 

 

  1. Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны 14:00 цагт доор заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

              

Тендер хүлээн нээх болон тендерийн баримт бичиг худалдан авах хаяг:

 

Монгол Улс, Улаанбаатар хот, ХУД, III хороо, Чингисийн өргөн чөлөө     Засгийн Газрын XIV байр, Эрчим хүчний яам, Холбоо барих мэргэжилтэн: Д.Төртулга

Утас: (976)-51-263074