“Эрчим хүчний төсөл 2”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах мэргэшсэн ажилтныг сонгон шалгаруулж авна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Эрчим хүчний төсөл 2” нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд (1) Түгээх сүлжээг шинэчлэх, (2) Нарны эрчим хүч, (3) Чадавхыг бэхжүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлийн дагуу хэрэгжиж байна.
Эрчим хүчний яам (захиалагч)-аас “Эрчим хүчний төсөл 2”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах мэргэшсэн ажилтныг сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны нэр: Санхүүгийн ажилтан
Ажлын байрны зорилго нь Төслийн ерөнхий санхүү, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг хариуцах, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Дэлхийн банкны удирдамжийн дагуу төслийн үр дүнтэй санхүүгийн удирдлагын тогтолцоог бий болгох, хадгалах болон төслийн менежментийг хариуцан ажиллана.
Дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ (үүгээр хязгаарлагдахгүй). Үүнд:
- Сангийн Сайдын 2021 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-д заасан үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх;
- Төслийн санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог Монгол Улсын хууль тогтоомж, Дэлхийн банкны санхүүгийн удирдлага, тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн шаардлагад нийцүүлэн хангах;
- Санхүүгийн зөв, хүлээн зөвшөөрөгдсөн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
- Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг шинэчлэх, Төслийн зохицуулагчид тогтмол тайлагнах, санхүүгийн удирдлагын тогтолцоо нь Дэлхийн банк болон Монгол Улсын санхүүгийн удирдлага, тайлан, нягтлан бодох бүртгэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах;
- Эрчим хүчний яам, Сангийн яам,Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон бусад холбогдох төрийн байгууллагатай нягт хамтран ажиллах;
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай хамтран дотоод хяналтын зохих журмыг бий болгох, хадгалах;
- Холбогдох хууль тогтоомж, хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн зохион байгуулалтыг тогтмол шинэчлэх;
- Төслийн үр дүнтэй нягтлан бодох бүртгэлийн систем/программ хангамжийг хөгжүүлэх, хадгалах;
- Эрчим хүчний яам болон Дэлхийн банкны санхүүгийн үйл ажиллагааны журмын нийцтэй байдлыг хангах. Жишээ нь: Дансны удирдлага, зарлагын тайланг нийцүүлэн бэлтгэх гэх мэт;
- Төслийн төсөв/мөнгөн урсгалын тооцоог бэлтгэх;
- Банкны бүх дансанд сар бүр хийх Банкны тохирлыг цаг тухайд нь хийх;
- Гүйцэтгэгч болон зөвлөхүүдийн төлбөрийн хүсэлтийг хянаж, баталгаажуулах;
- Үйл ажиллагааны болон төслийн бусад зардлын төлбөрийн хүсэлтүүдийг хянаж, баталгаажуулах;
- Төслийн нэгжийн банкны данснуудыг удирдах;
- Банкны төлбөрийн даалгавар, захиалгыг бэлтгэх;
- Банкнаас урьдчилгаа/санхүүжилт гаргах хүсэлт бэлтгэх;
- Зээлийн улирал, жилийн санхүүгийн тайланг гаргах, заасан хугацаанд Төслийн зохицуулагч, Төслийн захирал болон Төслийн удирдах хороонд тогтмол тайлагнах;
- Нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу Төслийн зохицуулагчид сар бүр тайланг танилцуулж, Сангийн яаманд хүргүүлэх;
- Төслийн зохицуулагчийн үйл ажиллагаатай уялдуулан улирал бүр санхүүгийн завсрын тайланг (IFR) бэлтгэх, төслийн хэрэгжилтийн явцын тайлбар, зөрүүтэй байдлын тайлан, засаж залруулах арга хэмжээний талаарх зөвлөмжийг бэлтгэх;
- Санхүүгийн гүйцэтгэлийг үзүүлэлтүүдийн дагуу хянах;
- Нягтлан бодох бүртгэл, банкны дансны мэдээллийг программ хангамжийн системд тогтмол шинэчлэх;
- Санхүүгийн болон бусад холбогдох баримт бичгийг хянах;
- Төслийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг холбогдох стандартын дагуу хөтлөх;
- Баримт бичгийг архивлах (санхүүгийн баримт бичиг, бараа нийлүүлэх баримт бичиг, ТББ-ын анхан шатны худалдан авалтын баримт бичиг, үйл ажиллагааны зардлын худалдан авалтын баримт гэх мэт);
- Санхүүгийн хяналт, мэдээллийг төслийн үйл ажиллагааны төлөвлөлт, төсөв болон бусад нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулах, төслийн бусад ажилтнууд, төслийн зохицуулагч, худалдан авах ажиллагааны ажилтантай тогтмол мэдээлэл, харилцаатай байх;
- Төслийн үр дүнтэй төлөвлөлт, хэрэгжилтийг дэмжих, санхүүгийн үр ашигтай менежментийн аргыг хэрэгжүүлэх үүрэгтэй;
- Төслийн хэмжээнд баримт бичгийн бүрдлийг хангахад төслийн нэгжтэй хамтран ажиллах;
- Төслийн зохицуулагчийн даалгасан бусад ажлыг гүйцэтгэх.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр өндөр мэдлэгтэй байна. Мөн ажлын байранд горилогч нь Монгол дахь бизнесийн үйл ажиллагаа, Дэлхийн банкны санхүүгийн удирдлага, санхүүжилтийн журам, бодлогын талаар мэдлэг, туршлагатай байна.
Санхүүгийн ажилтан нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Нягтлан бодох бүртгэл, бизнес/санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр тав (5)-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Үүнээс төсөл, хөтөлбөр дээр хоёр (2)-оос доошгүй жил ажилласан туршлагатай байна;
- Санхүүгийн төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, санхүүгийн менежментийн чиглэлээр олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрт ажилласан туршлагатай байх;
- Мэдээллийн систем Microsoft Excel, Word программуудыг бүрэн эзэмшсэн, санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажиллах чадвартай байх;
- Багаар хамтран ажиллах болон бие даан ажиллах, зохион байгуулах өндөр ур чадвартай байх;
- Төр болон олон улсын байгууллагатай харилцах өндөр ур чадвартай байх;
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
Сонирхсон этгээд өргөдөл мэдүүлэхдээ дараах баримт бичгийг монгол хэл дээр бэлтгэн ирүүлнэ. Үүнд:
- Анкет (CV);
- Ажил байдлын тодорхойлолт: Мэргэжлийн ур чадвар, туршлага болон тухайн албан тушаалын шаардлагад хэрхэн нийцэх талаар дурдах;
- Одоогийн эсвэл өмнөх ажил олгогчийн тодорхойлолт, захидал;
- Диплом, мэргэжлийн гэрчилгээнүүдийн хуулбар;
- Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл;
- Дээрх материалуудыг дараах хаягаар өөрийн биеэр ирж өгнө. Хүлээн авах хаяг: Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Баасанхүү, 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, 100 тоот.
- Бүх баримт бичгийг нэг дугтуйнд битүүмжилж, албан тушаалын нэрийг тодорхой дурдана. Хүлээн авсан баримт бичгийг өргөдөл гаргагчид буцаан олгохгүй.
- Сонгон шалгаруулалт: Зөвхөн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн хүмүүстэй холбоо барина. Бүрдүүлсэн материалууд бүрэн бус тохиолдолд шалгаруулалтаас хасах үндэслэл болно.
Холбоо барих хаяг:Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Баасанхүү, 17060 Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, 100 тоот, baasankhuu@energy.gov.mn. Утас: 976-80921998;