ТЕНДЕРИЙН УРИЛГА

“УРЬДЧИЛСАН ДУЛААЛГАТАЙ ДУЛААНЫ ШУГАМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СТАНДАРТЫГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЭХ, ДУЛААНЫ ШУГАМЫН УГСРАЛТЫН АЖЛЫН ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ СТАНДАРТ, НОРМ ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ  КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

Огноо: 2024 оны 06 дугаар сарын 14

Монгол Улс

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

Зээлийн дугаар :6589 MN

 Даалгаврын нэр: “Урьдчилсан дулаалгатай дулааны шугам, тоног төхөөрөмжийн стандартыг шинээр нэвтрүүлэх, дулааны шугамын угсралтын ажлын одоо мөрдөгдөж буй стандарт, норм дүрмийг шинэчлэх”

Дугаар:  CS-ST-21

Эрчим хүчний яам нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөлд зориулан Дэлхийн банкнаас санхүүжилт хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд ашиглана.

Олон улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартуудын холбогдох заалтуудыг судлан  Монгол орны цаг уурын бүсүүдэд тохирсон стандартын төслийг ЭХЯ-ны ШУТЗ-өөр хэлэлцүүлсний дараа СХЗГ-ын Эрчим хүчний стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж батлуулах ажил хийгдэнэ.

Эрчим хүчний яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

   

  • Эрчим хүчний яамнаас олгодог эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байна.
  • Дулаан хангамжийн чиглэлээр 2021, 2022, 2023 онуудад зураг төсөл боловсруулах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, стандарт норм норматив боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн ажлыг нотлох гэрээ, гэрээ дүгнэсэн акт, батлагдсан бичиг баримтын хуулбарыг хавсарган ирүүлнэ.
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн шаардлагын дагуух боловсон хүчинтэй байх ба дараах шаардлагыг хангасан байна.
    • Дулаан хангамжийн чиглэлээр мэргэшсэн 2-оос доошгүй зөвлөх инженертэй байна.
    • Техникийн зохицуулалтын болон бусад төрлийн стандарт, норм нормативын бичиг баримт боловсруулсан туршлагатай, эрчим хүчний чиглэлийн үндэсний стандарт боловсруулахад оролцож стандарт батлуулж байсан бол давуу тал болно.
    • Тухайн сэдвийн хүрээнд хамрах оюуны бүтээл гаргасан, судалгааны шинэ арга санаачилан хэрэгжүүлсэн, судалгааны ажил гүйцэтгэж байсан болон мэргэжлийн сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлж байсан бол давуу тал болно.
      • Дээрх ажилтнууд нь гэрээт байж болно. Хөлсөөр ажиллах гэрээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ.

Сонирхсон зөвлөхүүд Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн) журамд тодорхойлсон Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогод нийцсэн байх. Мөн энэхүү даалгавартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаархи дээрх журмын 3.14 болон 3.17 (b)(c)(d) заалтуудыг үзнэ үү.

Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар сонгон шалгаруулна.

 

Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу. Сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 11:00 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ. Цахимаар материал хүлээн авахгүй.

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Үйлдвэрчний гудамж,

Комфорт плаза, 1003 тоот

Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмгдүүлэх төсөл

Төслийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр

Утас:+976-77006589;80085059 И-мэйл: Namsurenmendbayar@gmail.com