Аймгийн төвийн 6 кВ-ын цахилгаан хувиарлах байгууламжийн шинэчлэл /Баян-Өлгий, Өлгий сум/

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2015-04-29
Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн төвийн 6 кВ-ын цахилгаан хувиарлах байгууламжийн шинэчлэл /Баян-Өлгий, Өлгий сум/
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХБУА-2015/03

         Эрчим хүчний яам эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн төвийн 6 кВ-ын цахилгаан хувиарлах байгууламжийн шинэчлэл /Баян-Өлгий, Өлгий сум/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилд аль нэг жилийн борлуулалтын орлогын нийт мөнгөн дүн тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй буюу 789,050,000 төгрөгөөс багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудын санхүүгийн тайланг Аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013, 2014 онуудад ижил төстэй ажил гүйцэтгэсэн эагсаалт, гэрээний хуулбарын хамт ирүүлэх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: •0,4-10 кВ-ын ЦДАШ, дэд станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх. 0,4-35 кВ-ын зураг боловсруулах. • Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

         Тендерийн хамт 15781000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 5-р сарын 29 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 5-р сарын 29 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Голомт банк
Дансны дугаар ₮: 2105010095

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

17060 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам. 306 тоот хаалга. утас 62263073