220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээнд санал авах тухай


Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа Улаанбаатар, Төв аймгийн цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэж байгаагийн зэрэгцээ одоогийн эрчим хүчний үүсвэрүүдийн насжилт нэмэгдэж үр ашиг буурсаар байна. Иймээс Монгол улсын Засгийн газар Улаанбаатар хотын зүүн зүгт Багануур дүүргийн зам (A0501-р зам)дагуу 16 км-т шинэ дулааны цахилгаан станц /5 дугаар цахилгаан станц/-ыг шинээр байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Монгол улсын Засгийн газар шинээр баригдах 5 дугаар цахилгаан станцаас Сонгино дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамыг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр гүйцэтгэхээр төлөвлөж байна. Энэхүү цахилгаан дамжуулах агаарын шугамын нийт урт 90 км бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Зуунмод, Сэргэлэн сумдын нутаг дэвсгэрт баригдах юм. Шугамын хамгийн ойр цэг нь Зуунмод хотоос хойд зүгт 2 км-т байрлана. Төслийн үндсэн хэрэгжүүлэгч нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК (ЦДҮС ТӨХК) бөгөөд төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)-ний судалгааг гүйцэтгэлээ.

220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулсанаар Улаанбаатар хот, Төв аймгийн цахилгаан хангамжийн найдвар эх үүсвэрийг бий болгох юм.

Цахилгаан дамжуулах шугам барьж байгуулах явцад богино хугацааны/түр зуурын сөрөг нөлөөлөл үүсч болзошгүй. Үүнд: тоосжилт, дуу шуугиан ихсэнэ. Эдгээр нөлөөллийг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг гүйцэтгэхээр БОНБНҮ-ний тайланд тусгасан байна. Үүнд:

-       Газар эзэмшил, байгаль орчны асуудлыг аль болох бага байлгах зорилгоор цахилгаан дамжуулах шугамын трассыг оновчтой сонгосон.

-       Барилгын ажлын явцад тоосжилтыг бууруулах шаардлагатай бүх арга хэмжээг авах (тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлах, зориулалтын түр зам байгуулах, усалгаа хийх гэх мэт).

-       Барилгын ажлыг зөвхөн өдрийн цагаар явуулах, хэрэв цахилгаан дамжуулах цамхаг суурьшлын бүс, эмнэлэг, сургууль гэх мэт байгууламжтай хэт ойрхон бол чимээ сааруулагч ашиглах.

-       Цахилгаан дамжуулах шугам замтай огтлолцож байгаа хэсгийн замыг хянах, аюулгүй ажиллагааны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Бид 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам төслийн байгаль орчны нөлөөллийн талаарх таны саналыг хүлээн авахад бэлэн байна. Төслийн Төлөв байдлын үнэлгээний тайланг боловсруулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хүлээн авсан. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний тайлан удахгүй бэлэн болно. Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээний үр дүн, бууруулах арга хэмжээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө АХБ-ын цахим хуудас (www.adb.org)-д тавигдах болно.

 

Хэрэв та төслийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсч байвал доорх утсаар холбогдоно уу.

ЦДҮС ТӨХК-ийн холбогдох мэргэжилтэн, утасны дугаар, и-мейл хаяг

Эко Трейд ХХК-ийн холбогдох мэргэжилтэн  Б.Наранмандах,

утасны дугаар: 94060024, и-мейл хаяг:  naranmandakh@ecotrade.mn

 

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай.
Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ