Эрчим хүчний барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх журмын төсөлд санал авах
Эрчим хүчний сайдын 2015 оны ... сарын ..-ны өдрийн
.... дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ
ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл (барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсөв)-д магадлал хийх ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхдээ Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” болон энэ журмыг баримтална.
1.3. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллагын чиг үүрэг бүхий нэгж (цаашид “нэгж” гэх)хариуцан хэрэгжүүлнэ.
1.4. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх бүхий байгууллагын дэргэд техникийн зөвлөл ажиллана.
Хоёр. Зураг төсөлд магадлал хийх
2.1. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төслийг Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 7.5-д заасан шаардлагын дагуу хянан магадлал хийнэ.
2.2. Монгол улсын нутаг дэвсгэрт баригдах улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хөрөнгөөр баригдах эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийнэ.
2.3. Инженер геологийн дүгнэлт хийгдсэн зураг төсөлд магадлал хийнэ.
2.4. Мэргэшсэн, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтний хянасан зураг төсөлд магадлал хийнэ.
2.5. Технологийн хувьд нэгдмэл бус эрчим хүчний барилга байгууламжийн бүрдэл хэсгийн зураг төсөлд хэсэгчлэн магадлал хийж болно.
2.6. Магадлал хийж баталгаажсан нэг маягийн зургийг ажлын зурагт ашигласан бол зөвхөн ажлын зурагт магадлал хийнэ.
2.7. Магадлалын ерөнхий дүгнэлт нь эрчим хүчний барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зургийн инженерийн шийдэлд өгсөн мэргэжлийн үнэлгээ байна.
2.8. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлнь энэ журмын 2.1 дэх хэсгийн шаардлагыг хангаж буй эсэхийг хянаж, магадлалын ерөнхий дүгнэлтэд тодорхой тусгана.
2.9. Магадлалын ажлыг зохион байгуулж буй нэгж нь хавсралт дүгнэлтүүдийг ерөнхий дүгнэлтэд хавсаргаснаар уг магадлал хүчин төгөлдөр болно.
2.10. Иргэний барилгын цахилгаан болон дулаан хангамжийн зураг төсөлд магадлал хийхгүй.
Гурав. Техникийн зөвлөлийн эрх үүрэг
3.1. Техникийн зөвлөлнь магадлал хийх эрх бүхий байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
3.2. Техникийн зөвлөлийнхэлэлцэх, шийдвэр гаргах ажиллагаа нь зөвлөлийн хурлаар дамжин хэрэгжинэ.
3.3. Техникийн зөвлөлийн дарга нь магадлал хийх эрх бүхий байгууллагын орлогч дарга байх бөгөөд нарийн бичгийн дарга нь нэгжийн ажилтан байна.
3.4. Техникийн зөвлөлийн хурлын дэгийг магадлал хийх эрх бүхий байгууллагын дарга батална.
3.5. Техникийн зөвлөл нь шинжээчийн томилгооны хуудас, хавсралт болон ерөнхий дүгнэлтийн загварыг батлах, орон тооны бус шинжээчдийг сонгон шалгаруулна гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж.
3.6. Техникийн зөвлөлөөр эрчим хүчний барилга байгууламжийн нэг маягийн зургийг хэлэлцэн эцэслэн батлах ба техник эдийн засгийн үндэслэлийн талаар дүгнэлт гаргаж, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлд хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.
3.7 Эрчим хүчний салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нэг маягийн зургийн инженерийн үндсэн шийдэлд зарчмын өөрчлөлт орсон тохиолдолд техникийн зөвлөлөөр зөвшилцөж шийдвэр гаргана.
3.8. Техникийн зөвлөл нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд шаардлагатай норм дүрэм, стандарт зэрэг нормативын баримт бичгийн шинэчлэх, боловсронгуй болгох талаар санал гаргана.
3.9. Техникийн зөвлөл нь жилийн ажлын тайлангаа холбогдох эрх бүхий байгууллагад жилийн эцэст тайлагнана.
Дөрөв. Зураг төсөлд магадлал хийхэд бүрдүүлэх бичиг баримт
4.1. Нэг маягийн зураг нь “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 4.1.2-т заасан бүрдэлтэй байна. Хэсэгчилсэн ерөнхий схем, төлөвлөлт, технологи, инженер хангамжийн байгуулалт, огтлол, орчны тоймын зураг төслийг боловсруулна.
4.2. Нэг маягийн болон ажлын зурагт магадлал хийлгэх хүсэлтэд орон нутаг, нийслэлийн эрх бүхий субьектээс газар олгосон тухай захирамж шийдвэр, мэргэжлийн байгууллагаас олгосон техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах даалгавар, тухайн зураг төслийн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, зураг төсөл боловсруулах гэрээ, инженер геологийн дүгнэлт, ажлын зургийн хуулбарын албан болон цахим хувилбарыг тус тус хавсаргасан байна.
4.3. Техник, эдийн засгийн үндэслэлд магадлал хийлгэх хүсэлтэд тухайн байгууллагаас боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл, судалгааны албан болон цахим хувилбарыг тус тус хавсаргасан байна.
Тав. Зураг төсөлд магадлал хийж баталгаажуулах
5.1. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төслийн магадлалын ажлыг дараах байдлаар баталгаажуулна.
5.1.1. Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нэг маягийн зургийн хуудас бүрд тухайн чиглэлийн мэргэжлийн шинжээчид, нүүр хуудсанд нэгжийн дарга тус тус гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
5.1.2. Магадлал хийсэн ажлын зургийн техникийн нөхцөл, зургийн даалгавар, инженерийн шийдлүүдийг тусгасан зургуудад магадлал хийсэн тухайн чиглэлийн мэргэжлийн шинжээчид гарын үсэг зурж, шинжээчийн хувийн дугаараа бичиж, магадлал хийсэн огноог тавина.
5.1.3. Ажлын зургийн нүүр хуудас, ерөнхий дүгнэлтэд хэлтсийн дарга болон нэгж хариуцсан дэд захирал гарын үсэг зуран, тэмдэг дарж баталгаажуулна.
5.2. Ажлын зургийн боловсруулалт эхлэх үед батлагдсан нэг маягийн зургийн инженерийн үндсэн шийдлүүдэд зарчмын өөрчлөлт орохоор тохиолдолд Техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж зөвшилцсөн байна.
5.3. Магадлал хийгдсэн нэг маягийн болон ажлын зургийг 1 хувь, магадлалын ерөнхий дүгнэлтийг 2 хувь баталгаажуулна.
5.4. Магадлалын ажлыг хуанлийн 21 хоногт багтаан гүйцэтгэнэ.
Зургаа. Зураг төслийн мэдээллийн сан бүрдүүлэх
6.1. Батлагдсан нэг маягийн зураг, магадлалын ерөнхий дүгнэлт, магадлал хийсэн тухайн чиглэлийн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт болон ажлын зурагт нэг маягийн зургаас төлөвлөлт, инженерийн шийдэлд өөрчлөлт орсон тухайн хэсэг болон ажлын зургийн албан болонцахим хувилбарыг нэгтгэн, байгууллагын архивт бүртгэн хадгална.
6.2. Магадлалын ажлыг зохион байгуулагч байгууллага нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийсэн талаарх мэдээллийг тухай бүр өөрийн цахим хуудсанд оруулна.
Долоо. Хариуцлага
7.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
---оОо---
Эрчим хүчний сайдын 2015 оны оны ... сарын ...-ны өдрийн
... дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН АНГИЛАЛ
Дугаар |
Хүчин чадлын төрөл |
Магадлалын ажлын төлбөрийн хувь |
Зургийн иж бүрдэл |
1 |
Эрчим хүчний эх үүсвэрийн технологийн үндсэн тоноглол, тоног төхөөрөмжийн угсралт, шинэчлэлт, өргөтгөл
|
4 |
Технологийн хэсэг /Эх үүсвэрийн байгууламжийн үндсэн тоноглол/ |
Дулаан механик |
|||
Үйлдвэрийн хүчит төхөөрөмж, дотор гэрэлтүүлэг |
|||
Эрчим хүчний тоноглол, тоног төхөөрөмж, түүний эд анги, хийц бүтээгдэхүүн /Нэг маягийн зураг төсөл/ |
Холбоо, хяналт, мэдээллийн төхөөрөмжүүд |
||
Реле хамгаалалт, автоматик |
|||
Дулаан хангамж |
|||
Цахилгаан хангамж |
|||
Төсөв |
|||
2 |
Цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станц /35 кВ хүртэлх хүчдэлтэй/ |
6 |
Цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель шугам |
Реле хамгаалалт, автоматик |
|||
Дэд станц, анхдагч болон хоёрдогч хэлхээ |
|||
Холбоо, дохиолол |
|||
Төсөв |
|||
Цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станц /35 кВ-оос дээш хүчдэлтэй/ |
5 |
Цахилгаан дамжуулах агаарын шугам, кабель шугам |
|
Реле хамгаалалт, автоматик |
|||
Дэд станц, анхдагч болон хоёрдогч хэлхээ |
|||
Өндөр үелзлийн холбоо, дохиолол |
|||
Төсөв |
|||
3 |
Дулаан хангамж (Гадна дулааны шугам, дулаан дамжуулах төв) -нэгдүгээр контур буюу эх үүсвэрээс дулаан дамжуулах төв хүртэлх |
4 |
Гадна дулааны шугам ба түүний байгууламж |
Дулааны процессын автоматжуулалт |
|||
Дулаан дамжуулах төв |
|||
Төсөв |
|||
Дулаан хангамж (Гадна дулааны шугам, дулаан дамжуулах төв) – дулаан дамжуулах төвөөс хоёрдугаар контур буюу хэрэглэгч хүртэлх |
5 |
Гадна дулааны шугам ба түүний байгууламж |
|
Дулааны процессын автоматжуулалт |
|||
Дулаан дамжуулах төв |
|||
Төсөв |
|||
4 |
Эрчим хүчний барилга, байгууламжийн барилгын зураг төсөл |
6 |
Барилга архитектур |
Барилга бүтээц |
|||
Цэвэр бохир ус, ус хангамж, ариутгах татуурга |
|||
Халаалт, агаар салхивч |
|||
Төсөв |