Дулааны норматив баримт бичгүүдэд саналаа ирүүлэнэ үү


Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд дулаан дамжуулах шугамын засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлын төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, тойм төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын тооцоо судалгаанд ашиглах суурь норм шаардлагатай болсон. Иймд дулаан дамжуулах ил, далд шугам, дулаан дамжуулах төвийн тоноглол, тоног төхөөрөмжийн засварын ажлын суурь норм, технологийн карт боловсруулах төслийг ЭХЯ-ны даалгавраар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн боловсруулсан болно. Төслийн бүрдэлд  зураг авалт бүхий Ф100-1200мм голчтойдулааны шугам хоолойн оруулгын норм, Шугам хоолойн огтолгооны норм, Сильфон компенсаторын норм, 2.5 МПа даралттай, 200 хэм хүртэл халуун ус дамжуулах шугамд 800 мм голч бүхий 12 метрийн урттай оруулга шугам угсрах технологийн карт, Сильфон  компенсатор Ф1000 мм угсрах технологийн карт багтсан.

Нэр бүхий нормативын баримт бичгийн төсөлтэй танилцан саналаа 2017.06.10-ны өдрийн дотор ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ж.Гэрэлд gerel@energy.gov.mnхаягаар ирүүлнэ үү. Утас 62263057а

1. Гадна дулаан хангамжийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт

2. Цахилгаан дамжуулах шугамын ажлын  төсвийн суурь нормын нэмэлт

3. Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын ажлын төсвийн суурь нормын нэмэлт

4. Барилгын автомат төхөөрөмжийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт

5. Бадна холболт, ус түгээгүүр, бохир усны татуургын ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм

6. 35 кв хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам,ил хуваарилах байгууламжийн ажил, хийцийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /нэмэлт/

7. 35 кв ба түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам,ил хуваарилах байгууламжийн бүтээцийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /нэмэлт/

8. 35 кв ба түүнээс дээш хүчдэлтэй ил хуваарилах байгууламжийн ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /нэмэлт/

9. Хуваарилах, тохируулах аппаратур, цахилгаан машины ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм /нэмэлт/

10. Сильфон компенсаторыг үл нэвтрэх суваг буюу худагт угсрахажлын технологийн карт

 

 

Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай.
Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ