Цахилгааны норматив баримт бичгүүдэд саналаа ирүүлэнэ үү
Эрчим хүчний салбарт цахилгаан тоноглол, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын төсөвт өртөг, хөрөнгө оруулалтын бодит хэмжээг урьдчилан тодорхойлох зорилгоор цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станцын угсралтын ажилд шинээр нэвтэрч буй тоноглол, тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулгын хөдөлмөрийн болон төсвийн суурь нормыг цаг үетэй нийцүүлэн шинэчлэх, технологийн карт шинээр боловсруулахтөслийг ЭХЯ-ны даалгавраар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн боловсруулсан болно.
Төслийн бүрдэлд 0.4 кВ ЦДАШ-ын төмөр бетон тулгуурын шонг угсарч босгох норм, технологийн карт, 6-15 кВ-ын төмөр бетон тулгуурын шонгугсрах, Ф300-Ф400ммголчтой төмөр бетон шонг залгаж гагнах, 35 кВ-ын вакуумтаслуур, 110 кВ-ын хийн таслуурыг ил хуваарилах байгууламжид суурилуулж угсрах, Реле хамгаалалт, хэмжүүрийн төхөөргийг суурилуулж угсрах, Хийн таслууртай хуваарилах байгууламжийн хоргын техникийн үйлчилгээний хөдөлмөр зохион байгуулалтын технологийн карт, Холбооны шилэн кабель ба холболтын муфтийн угсралтын технологийн карт тус тус багтсан.
Нэр бүхий нормативын баримт бичгийн төсөлтэй танилцан саналаа 2017.06.10-ны өдрийн дотор ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ж.Гэрэлд gerel@energy.gov.mnхаягаар ирүүлнэ үү. Утас 62263057а
1. 0,4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетонтулгуурыг босгох ажлын технологийн карт
3. 110 кв-ын lw36-126w маягийн sf6 хийн (элегаз) таслуурын угсралтын ажлын технологийн карт
4. pm130p/pm130e/pm130ehсерийн олон функцэт хэмжүүрийн төхөөргийн угсралтын ажлын технологийн карт
5. 35 кв-ын zw7-40.5 маягийн вакуум таслуурын угсралтын ажлын технологийн карт
6. цахилгаан дамжуулах шугамын ажлын төсвийн суурь нормын нэмэлт
7. барилгын автомат төхөөрөмжийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт
8. гадна холболт, ус түгээгүүр, бохир усны татуургын ажлын хөдөлмөр зарцуулалтын жишиг норм
12.
13. микропроцессорон релений блокын угсралтын ажлын технологийн карт
Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай.