“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөлийн барилга угсралтын энэ оны төлөвлөгөөт ажил 36 хувьтай үргэлжилж байна

A- A A+


Photo

“Чойбалсангийн ДЦС” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх ажил хийгдэж байна. Тус станцын ажлын гүйцэтгэлийн явцтай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцлаа.  

Энэхүү төслийн ажлыг БНХАУ-ын “ТBEA” ХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил эхлэх зөвшөөрлөө өнгөрсөн 8 сард авч ажлаа эхэлсэн байна. Нийт 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад оруулна. Ковид 19  цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны төлөвлөсөн ажил хугацаа алдсан ч одоогийн байдлаар 36 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг төсөл хэрэгжиж дууссанаар Монгол Улсын Зүүн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, уул уурхай, газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх богино хугацаанд чамгүй ажил амжуулсныг сайшаагаад ажлын зургийн дагуу чанартай сайн гүйцэтгэх, төлөвлөгөөт ажлаа хугацаанд нь гүйцэтгэхийг даалгалаа.    

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ