ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ ДАРХАН, ЭРДЭНЭТ ХОТУУДАД АЖИЛЛАЛАА

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан, Эрдэнэт хотын цахилгаан эрчим хүч болон дулаан үйлдвэрлэх, түгээх, дамжуулах компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр салбарын үйлдвэр, компаниудын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх болон 2021 оны их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэлийг холбогдох албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн юм.

ДАРХАН

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадал нь 83МВт ба жилд 446.9 сая.кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар 3 зуух, 3 турбин ажиллаж 28МВт цахилгаан эрчим хүч,  670-690 тонн усыг 6.5 ата даралттай 70 хэмээр халааж Дархан хотын хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар ханган ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 50 гаруй хувийн биелэлттэй байгаа юм. Нүүрсний нөөц 30.000 тн буюу өвлийн их ачааллын үед 30 хоног хэрэглэх нөөц бүрдүүлжээ. Харин мазутын нөөц 446тн байна.

“Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их болон урсгал засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 80 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 42 хувь буюу 33 ажил хийгээд байна.

Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц байдалтай газар дээр нь ажиллаж, холбогдох үүрэг даалгавар өгсөн юм.

ЭРДЭНЭТ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэт хот дахь албан ажлаа “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-иас эхлүүлсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар 2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 64 хувийн биелэлттэй байгаа талаар танилцуулав. Өнөөдрийн байдлаар тус станц 2 зуух, 1 турбинтэй, цахилгаан эрчим хүчний ачаалал 12МВт, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай ханганажиллаж байна. Бэлтгэлд 4 зуух, 2 турбин, засварт 1 зуух байна. Нүүрс нөөцлөлт “Шарын гол”ХХК-тай байгуулсан гэрээний графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 34,100 тн буюу 59 хоногийн нөөцтэй, мазут 121,6тн байна.

Мөн энэ үеэр “СС-35/50МВт-ын турбогенератораар өргөтгөх төсөл”-ийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь үзэж танилцав. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж буй уг төслийн явц 96 хувьтай үргэлжилж байна. Сайд Н.Тавинбэх төслийн ажлын хэсгийн дарга, гишүүдтэй уулзалт хийж, 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн дотор хийж дуусган Монгол Улсад хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч компанид даалгалаа.

Монгол улсын нутаг дэвсгэрийн  25,7% буюу 385,000 км2 газар нутаг, 11 аймаг, 124 сум, суурин газар, нийт 81.123  хэрэглэгчдэд дунджаар 1200 орчим сая.кВт цаг цахилгаан эрчим хүч түгээн ажилладаг “Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-д мөн ажиллалаа. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 95 ажил төлөвлөж, 31.3 хувь буюу 40 ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байна. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх уулзалтуудын төгсгөлд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан эрчим хүчний бие даасан байдал, өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэглээг хангах ажлын хүрээнд шинээр эх үүсвэр барих болон шинэчлэл, өргөтгөл зэрэг бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан. Эрчим хүчний хараат байдлыг багасгахад 450МВт-ын хүчин чадалтай “Тавантолгой дулааны цахилгаан станц”, 90МВт-ын хүчин чадалтай “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын талаар онцлон мэдээлэв. Мөн “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн турбогенератор №5-ын засварын ажлууд хийгдэж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа танилцуулсан.

Мөн реле хамгаалалт, автоматжуулалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах, өглөг авлагыг барагдуулах, үйлчилгээний соёл, менежментийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол гаргахгүй ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ