Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллалаа

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллалаа.

Сайжруулсан шахмал түлшийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 128 борлуулалтын цэгээр түгээж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй иргэдийн худалдан авалтын хэмжээ ихэсч байгаа тул өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгийн тоог 371 болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр иргэдэд чирэгдэл үүсэхгүй, дараалалд зогсох шаардлагагүй сайжруулсан шахмал түлшийг худалдан авч байна. Цаашид борлуулалтын цэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед 300 айл өрхийн дунд 1 борлуулалтын цэг буюу нийт 600 цэг ажиллуулахаар төлөвлөсөн.

“Тавантолгой Түлш” ХХК нь 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, тоноглолуудын их засварын ажлыг гүйцэтгэн 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс үйлдвэрийг үе шаттайгаар ажиллагаанд залгасан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн 57 агуулахад нийт 71,109 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ