Эрчим хүчний салбарын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

A- A A+


Photo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.

Энэхүү аяны хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо 100,000 мод тарих уриалга гаргасан. Өнөөдөр /2021.10.06/ эрчим хүчний яам болон салбарын зарим үйлдвэр, компанийн ажилчид аяныг эхлүүлж, нийслэлийн Налайх дүүрэгт 720 ширхэг Монос мод тарилаа. Зөвхөн мод тариад орхих бус цаашид усалгаа, арчилгааг тогтмол хийж ургуулахаа ажилчид илэрхийлсэн.

Монос нь хусан төгөл, ам хавцлын ёроол, уулын хажуу энгэрт ургах 3-7 метр өндөр, чийгсэг, хүйтэнд тэсвэртэй сөөг юм. Тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр жимс нь наймдугаар сард боловсордог ба үзэсгэлэнтэй өнгөнд хувирдаг, таналт хяргалт сайн даадаг сөөг юм.

Цаашид салбарын хамт олны мод тарих аяны хүрээнд Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, монос, гоёлын бургас зэрэг олон төрлийн мод, сөөгийг үе шаттайгаар тарих юм.

Аяны хүрээнд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ