МЭНДЧИЛГЭЭ

A- A A+


Photo

Түүхт 100 жилийн ойгоо угтаж буй эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууд та бүхэнд айлчлан ирж буй 2022 оны Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Эрчим хүчний салбарын 100 жилийн босгонд бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцэж улс орны хэмжээнд бүхий л үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг эрчим хүчээр тасралтгүй хангах хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг манай салбарын хамт олон амжилттай биелүүлж байна. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн бодитой дэмжлэг болгож Монгол Улсын Засгийн газраас жил гаруй хугацаанд цахилгаан эрчим хүчний төлбөрийг хариуцан төлж байгаа нь зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газартайгаа хамтран хийж чадах ажил юм.

2021 онд эрчим хүчний салбарын хамт олон Дулааны дөрөвдүгээрцахилгаан станцын хүчин чадлыг 89МВт-аар, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35МВт-аар өргөтгөж, шинэчилснээс гадна Дарханы дулааны цахилгаан станцын 35МВт-ын турбогенераторын засварын ажил, Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төслийн ажлыг амжилттай гүйцэтгэснээр 2021-2022 оны өвлийн их ачааллыг амжилттай давах техникийн боломжийг бүрдүүлээд байна. 10 аймгийн төвд дулааны станц барих бүтээн байгуулалтын гэрээг үзэглэж, барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Мөн 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцыг хүчдэлд залгаснаар “Зайсан” дэд станцыг хоёр талын тэжээлтэй болгосон төдийгүй нийслэлийн шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжийн 110кВ-ын “Яармагийн гүүр”, “Шинэ яармаг” дэд станцууд хүчдэлд холбогдож, 110кВ-ын “Их тойруу” систем бүрэн ашиглалтад орж,  нийслэлийн цахилгаан хангамжийн найдваржилт хоёр дахин дээшилж чадлаа. Түүнчлэн хөшигийн хөндийд баригдсан Олон улсын нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжийг үндсэн тэжээлээс холбох боломж бүрдсэн юм. 

Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, говь болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “Багануурын дулааны цахилгаан станц”, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, системийн горим тохируулга хийх Батерейнцэнэгт хураагуурын станц, баруун бүсэд бага, дунд чадлын нар, салхины эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлуудыг шинэ ондоо багтаан эхлүүлэхээражиллаж байна. Мөн одоо ажиллаж байгаа цахилгаан, дулааны станцуудын өргөтгөл болон шинэ эх үүсвэрүүдийн бүс нутгийн хэрэглээтэй холбох магистраль шугам, дэд станцуудыг барих ажлыг эхлүүлээд байна.

Өрнөл хөгжлийн түүчээ, эдийн засгийн тулгуур болсон хөдөлмөрийн хамт олон та бүхэндээ ирж буй шинэ ондоо ажлын  амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. 

Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар мөнхөд өөдлөн дэвжих болтугай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД НАНСАЛЫН ТАВИНБЭХ

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ