СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциацын хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид төслийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан;
- Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай байх;
- Эрчим хүчний салбарын талаар зохих мэдлэгтэй байх;
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн ашиглах чадвартай байх;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/
- Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;
Дээрх материалуудыг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр,
1 дүгээр давхар, 100 тоот өрөө
Утас: 51-267072, факс:70043479
Сэтгэгдэл