Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

A- A A+


Photo

 

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Дэлхийн банк - Олон улсын хөгжлийн ассоциаци

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Хөнгөлөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн:

41 саяам. доллар

3.1

Зээлийн санхүүжилт

41 сая ам доллар

3.2

Буцалгүй тусламжийн санхүүжилт

-

3.3

Төсвийн санхүүжилт

-

4

Төсөл хэрэгжих хугацаа:

2020-2025

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:

Эрчим хүчний яам

6

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго:

Төслийн сонгогдсон хэсэгт байрлах дулааны шугам сүлжээний хүчин чадлыг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, УБДС ТӨХК -ийн чадавхийг сайжруулж төслийн хэрэгжилтийн үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино.

Төслийн хөгжлийн зорилгыг (TХЗ) дараах замаар хангана:

  1. Төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах хоолойн хүчин чадлыг  нэмэгдүүлж, сүлжээггэр хорооллын сонгосон бүсрүү сунгах;
  2. Одоо байгаа дамжуулах хоолойг шинэчлэсэнээр дулааны алдагдал багасч,  ашигт үйлийн коэффициент дээшилнэ;
  3. Улаанбаатар хотын дамжуулах сүлжээний даралт өргөх насос станцуудыг шинэчлэх.

Төсөл нь хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй.:

Бүрэлдэхүүн хэсэг 1 (40 сая ам.доллар)-ийн хүрээнд ТДХС-ний дамжуулах хоолойг өргөтгөж, шинэчлэх, сүлжээг тэлэх болон одоогийн даралт өргөх насос станцуудыг шинэчлэх, дулааны дэд станц барих ажлууд хамаарна. Энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд доорх гурван дэд бүрэлдэхүүн ажлыг санхүүжүүлнэ.

  • Дэд бүрэлдэхүүн 1.1 хэсэгт сонгосон суурин бүсэд төвлөрсөн дулааны сүлжээг өргөтгөж, шинэчлэх;
  • Дэд бүрэлдэхүүн 1.2 хэсэг нь дэд бүрэлдэхүүн1.1 хэсгийн гүйцэтгэлд суурилах бөгөөд сонгосон бүсэд шинээр дамжуулах хоолой татаж гэр хорооллын өрхүүдийг ТДХС-д холбож, агаар, орчны бохирдлыг бууруулах;
  • Дэд бүрэлдэхүүн 1.3 хэсэг нь ТДХС-ийн даралт өргөх насос станцуудыншинэчлэлийг дэмжих бөгөөд насосуудыг бага овортой өргөлтийн насос, дулаан солилцох төхөөрөмж суурилуулах.

Бүрэлдэхүүн 2 нь дунд болон урт хугацаанд бодлого, институцын реформыг дэмжих ажиллагааг санхүүжүүлэх бөгөөд үүний дотор Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ий /УБДС ТӨХК/ техник, үйл ажиллагаа, байгууллагын нөөцийн менежментийн функцийг сайжруулснаар төслийг амжилттай гүйцэтгэх боломж бүрдүүлнэ.Энэ бүрэлдэхүүнд хоёр дэд бүрэлдэхүүнтэй. Үүнд:

  • Дэд бүрэлдэхүүн 2.1 хэсэг нь УБДС ТӨХК-ийн техник, үйлажиллагаа, итгэмжлэл, байгууллагын нөөцийн менежментийн функцыг сайжруулах; салбарын төлөвлөлт, хууль зүйн зохицуулалт, институцийн зохион байгуулалтын хүрээнд гол оролцогч талуудад техникийн туслалцаа үзүүлэх ажлууд багтана.
  • Дэд бүрэлдэхүүн 2.2 нь төслийн менежментэд дэмжлэг үзүүлэх бөгөөд, үүнд  байгаль орчин болон нийгмийн хариуцлагын хүрээнд бэлтгэл, хяналт үнэлгээ хийх, төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-ийн үйл ажиллагаанууд багтана.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Төсөл нь эдийн засаг, байгаль орчин нийгмийн олон талын ач тустай. Үүнд:

  1. Дамжуулах сүлжээг шинэчлэн, хүчин чадлыг өргөтгөснөөр хүчин чадлын хязгаарлалтыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ба дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100Гкал/ц аар нэмэгдэнэ. Орчин үеийн халаалтын технологитой холбогдох боломжийг олгож сул зогсонги үеийн хүчин чадлыг ашиглан үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлнэ;
  2. Дамжуулах сүлжээнд хөрөнгө оруулснаар сүлжээн дэх системийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлж, шатахууны зардал, үйл ажиллагааны алдагдал, засвар үйлчилгээний зардлыг бууруулж, салбарын хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгана;
  3. ДХ сүлжээнд илүү олон барилга байгууламжийг холбосноор одоо байгаа нүүрс хэрэглэдэг ХЗ болон уламжлалт галлагаат зуухыг сольж шинээр нэмж ашиглахаас урьдчилан сэргийлнэ. Бусад ач холбогдлыг нь дурдвал агаарын бохирдол буурч агаарын чанар сайжирснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх ба агаар дахь хүлэмжийн хий ялгаралыг бууруулах сайн нөлөөтэйгээс гадна гол байгууламжууд нурах эрдэл буурах, үйлчилгээний чанар сайжрах зэрэг болно. 

Төслийн хэрэгжилт:

БХ1.1-ийн хүрээнд

  • 2020-2021 Төслийн бэлтгэл ажил
  • 2021-2022 он Түр уурын шугам, 5а-1-4-р багц, 3г магистраль шугамынг өртгөтгөн шинэчлэх  барилга угсралтын ажил;
  • 2022-2023 он 5а-5-р багц, 4аб, 2а, 9аб, 9г, 9ж, 12г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил;

БХ1.2-ын хүрээнд

  • 2021-2022 он Сонгогдсон гэр хорооллын шинэ бүсэд төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг өргөтгөхөөр төлөвлөсөн ажлын зураг төсөв зохиох:

БХ1.3-хүрээнд

  • УБДС ТӨХК-ийн "Үйлдвэр бааз"-ын 6 кВ-ын хуучин хуваарилах байгууламжуудыг шинэчлэх;
  • Насос станц №3-н 6 кВ-ын хуучин хуваарилах байгууламжуудыг шинэчлэх;

БХ2.1-ийн хүрээнд:

  • 2022 онд УБДС ТӨХК-ийн чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах;
  • 2022 он УБДС ТӨХК-ийн шуурхай дуудлагын төв, сургалтын өрөөний засварын ажил;

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо Үйлдвэр 67а, 2 тоот /Дэлгэр хотхон/

Холбоо барих утас: 7700-6589

2021-2022 онд өргөтгөн шинэчлэх шугамын зураглал

Зураг 2. 2023-2024 онд өргөтгөн шинэчлэх шугамын зураглал

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ