СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Инженер чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх; /Усан цахилгаан станцын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно/;
- Олон улсын хамтын ажиллагааны болон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн удирдах албан тушаал болон түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Гадаад хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
- Олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж гэрээ хэлцэл байгуулах чадвартай байх;
- Эрчим хүчний салбарын бодлого, хэрэгжилтийн талаар мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхний лавлагаа /e-mongolia/;
- Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
- Дипломын лавлагаа /e-mongolia/эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
- Нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн 5 жилээр;
- Ажил байдлын тодорхойлолт./ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/
Дээрх материалуудыг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр 2 дугаар давхар, 212 тоот өрөө
Утас: 51-263057
Сэтгэгдэл