“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн орон нутагт ажиллах тээвэр, импорт хариуцсан мэргэжилтний ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

A- A A+


Photo

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж байгаа “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн орон нутагт ажиллах тээвэр, импорт хариуцсан мэргэжилтний ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэл, Цахилгаан, механикийн инженер, Олон улсын худалдаа, Гаалийн чиглэлийн аль нэгээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх /тухайн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно/,
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх,
  • Төсөл хэрэгжих бүс нутагт ажиллаж амьдардаг байх,
  • Төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах чадвартай байх,
  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх,
  • Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадварыг эзэмшсэн байх,
  • Интернэт орчинд ажиллах чадвартай, тоног төхөөрөмжийн тодорхой мэдлэгтэй байх.
  • Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх,
  • Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia/;
  • Мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар /e-mongolia/эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах;
  • Нийгмийн даатгалын лавлагаа сүүлийн 5 жилээр;
  • Ажил байдлын тодорхойлолт/ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/
  • Бүрдүүлсэн материалыг битүүмжилсэн хэлбэрээр ирүүлэх.

Дээрх материалуудыг 2023 оны 11дүгээр сарын 16-ны өдрийн 17.00цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, “Тайж групп”-ын байр, 201 тоот

Утас:   77551516

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ