ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ

A- A A+


Photo

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл

-Төслийн хэрэгжилт: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл нь барилга угсралтын ажлын төлөвлөгөө, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий байгаль орчны менежментийн төлөвлөгөө, худалдан авах ажиллагаа болон санхүүгийн төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж ажилласан.

 

 

 

 

Бусад төлөвлөгөөний хувьд дараах биелэлттэй байна.

***Байгаль орчны менежментийн төлөвлөгөө – 94%

***Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө – 86%

***Санхүүгийн төлөвлөгөө – 82% биелэлттэй байна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувьд:

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувьд байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс хөсрний микробиологийн бохирдол, амьтдад нөлөөлөх судалгаа, ой модны судалгааг хийсэн, түүх соёлын өвийг хамгаалах үүднээс угсаатны зүйн авран хамгаалах судалгааг хийж, нуур үүсэх талбайн Баян-Өлгий аймагт хамаарах хэсэгт байрлаж буй казах иргэдийн булшийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох арга хэмжээний хүрээнд Увс аймгийн 125 өрх 518 иргэн, Ховд аймгийн 8 өрх 37 иргэнд нөхөн олговрыг 100% бүрэн олгосон, Баян-Өлгий аймгийн хувьд дунджаар 94% олгосон үр дүнтэй байна.

БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих" төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Монгол Улсын Сангийн яаманд ирүүлж, хэлэлцээрт 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 тал гарын үсгээ зурж баталгаажсан.

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

БНХАУ-ын Экспорт-Импорт банк /ЭКСИМ/-ны хөнгөлөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

266,457,328.55 ам.доллар

3.1

Зээлийн санхүүжилт

ЭКСИМ – 95%

3.2

Буцалтгүй тусламжийн санхүүжилт

 

3.3

Монгол Улсын Засгийн Газар /МУЗГ/-ын санхүүжилт

МУЗГ – 5%

4

Төсөл хэрэгжих хугацаа

61 сар

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим Хүчний Яам /ЭХЯ/, Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц /ЭБУЦС/ - ТХН

6

Төслийн статус

Тусгайлсан зээлийн хэлэлцээр /ТЗХ/ - ийн гэрээнд гарын үсэг зурах шатанд

7

Төслийн зорилго

Цахилгаан эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөлт, бие даасан байдал, аюулгүй ажиллагааг хангах, цэвэр ус хуримтлуулах их багтаамжтай нөөцлүүр, горим тохируулгын үүрэг гүйцэтгэх Усан цахилгаан станц барьж байгуулах шаардлагатай.

8

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

  • Баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна.
  • Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн систем, улмаар Төвийн бүсийн эрчим хүчний систем дотоодын хямд эх үүсвэрээр хангагдана.
  • Улсын төсвөөс Баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэнэ.
  • Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 329 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулна.
  • УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
  • Баруун аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн ахуй амьдралд ахиц гарна.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.
  • Усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Усан сан үүсгэснээр их хэмжээний цэвэр усны нөөц бүрдэнэ.

9

Төслийн хэрэгжилт

Төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг Ерөнхий гүйцэтгэгч Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду түншлэл өөрийн хөрөнгөөр 2023 онд эхлүүлсэн.

10

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

Хаяг: Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Богд Жавзандамба хутагтын гудамж, “Тайж групп” оффис, 201 тоот.

Утас: 7755-1516

И-Мэйл: info@erdeneburenhpp.mn

Вэб сайт: www.erdeneburenhpp.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ