“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

A- A A+


Photo

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189,363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, инженер-геологийн судалгаа, байрзүйн зураглал хийх ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн судалгааны ажлуудыг эхлүүлээд байна.

Засгийн газрын 2024 оны  21 дүгээр тогтоолын хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, инженерийн шийдэл, ирээдүйн хотын дүр төрхийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад дотоодын болон гадаадын байгууллага, баг, хувь хүн нээлттэй оролцох боломжтой бөгөөд шилдгээр шалгарсан 5 багийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулна. Мөн үзэл баримтлалыг шүүх дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн комиссын бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлнэ.

Олон улсын сонгон шалгаруулалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/цахим хуудаснаас авна уу.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ