СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээт 220.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулж, ажилд авна. Үүнд:
- Дэд станцын инженер -1
Тавигдах шаардлага:
- Дэд станц, цахилгаан сүлжээ, систем, автоматжуулалт, цахилгаан хангамжийн инженерийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
-
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Компьютер, хэрэглээний, ДСУМС, техникийн мэдээллийн сангийн программыг бүрэн ашигладаг байх;
- Шуурхай ажиллагаа, ТАД, ААД-ийн шалгалт өгч тэнцсэн байх;
-
Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
- Дэд станцын реле хамгаалалт, автоматикийн инженер -1.
Тавигдах шаардлага:
- Цахилгаан системийн автоматжуулалт, цахилгааны инженер мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Өмнө нь ижил төстэй үйлдвэр компанид болон төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх;
- РХАБ, хоёрдогч хэлхээ хэмжүүрийн тоноглолын гэмтлийг тодорхойлж устгах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
-
Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
- Барилгын инженер -1.
Тавигдах шаардлага:
- Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;
- Autodisk-Autocad, Autodisk-Revit зургийн программууд дээр ажилладаг байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
- Хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан
Тавигдах шаардлага:
- Санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй эсвэл эрчим хүчний инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
- Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан
Тавигдах шаардлага:
- Байгаль орчны мэргэжлээр чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Байгаль орчин, нийгмийн хамгааллын чиглэлээр 5-аас доошгүй жил нийтийн албанд эсвэл төрийн бус байгууллагад ажилласан байх;/Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд ажилласан бол давуу тал болно/
- Эрчим хүчний болон дэд бүтцийн салбарын талаар тодорхой мэдлэгтэй байх;
-
Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
- Жолооч
Тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
- 5-аас доошгүй жил жолоочоор ажилласан ажлын туршлагатай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Жолооны В,Dангиллын эрхтэй байх;
- Жолоочийн оноо бүрэн байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү. Үүнд:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/;
Дээрх материалуудыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 1 дүгээр давхар, 100 тоот өрөө
Утас: 51-267072, и-мейл: baasankhuu@energy.gov.mn(pdf хэлбэрээр хавсаргах)
Сэтгэгдэл