СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Жолооч (1 хүн)-ийн ажлын байранд ажилтан нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
- Жолооч мэргэжилтэй байх,
- 8-аас доошгүй жил ажилласан байх. Төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
- Машины ашиглалт, засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй байх. Жолооны В,С ангиллын эрхтэй байх;
Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл /“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia/”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/;
- Ажил байдлын тодорхойлолт.
Дээрх материалуудыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Далай Тауэр, 1004 тоот,
“10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”.
Холбогдох утас: 7000-1196
Сэтгэгдэл